ФРАНЦ УЛС ӨРСӨЛДӨХ ЧАДВАРГҮЙ БОЛЖЭЭ
Франц улс зөвхөн Хятадтай төдийгүй Европын бусад улстай харьцуулахад өрсөлдөх чадваргүй болсон тухай Дэлхийн худалдааны байгууллагын гүйцэтгэх захирал Паскаль Лами мэдэгдэв.
“Гадаад зах зээлд Францын өрсөлдөх чадвар сүүлийн 10 жилд буурчээ. Тус улсын Европын зах зээлд эзэлдэг хувиас үүнийг илүү тодорхой харж болно” гэж Лами Си-Эн-Би-Си телевизэд ярилцлага өгөхдөө хэлсэн байна.
Ламигийн үзэж буйгаар, Франц улс бизнесийн татвараа бууруулбал богино хугацаанд илүү өрсөлдөх чадвартай болно. Ерөнхийлөгч Франсуа Олланд тэргүүтэй Францын Засгийн газар 11 сарын 6-наас өрсөлдөх чадвараа дээшлүүлэх талаар шаардлагатай арга хэмжээгээ тодорхойлж эхлэх юм.
Гэхдээ тус Засгийн газар улсынхаа төсвийн алдагдлыг бууруулахад чиглэсэн төсвийн хэмнэлтийн арга хэмжээ авахтай холбогдуулан том компаниудын татварыг нэмэх төлөвлөгөөг аль хэдийнэ сайшаасан байна. Францын 100 орчим компанийн удирдлага цалингаас авдаг татварыг 30 тэрбум еврогоор /38,8 тэрбум доллар/ багасгах шаардлагатай тухай хамтарсан мэдэгдлийг өнгөрөгч ням гарагт хийжээ.
Олландтай уулзсаныхаа дараа Лати мэдэгдэл хийж, Ерөнхийлөгч хөдлмөрийн зах зээлд шинэчлэл хийх шаардлагатайг ухамсарлаж байгааг мэдэгдсэн байна. “Францчуудын дийлэнх нь өөрийн улсыг аймшигтай ертөнцөөр хүрээлүүлсэн аз жаргалтай газар гэж үздэг учир улс орноо шинэчлэхийн тулд гүн гүнзгий өөрчлөлт хийх шаардлагатайг Францын Ерөнхийлөгч болон Засгийн газар ойлгож байгаа гэж би бодож байна” гэж ДХБ-ын тэргүүн хэлжээ.
З.Амгалан
URL: