Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Ус, цаг уурын эрдэм шинжилгээний төвөөс малчид, ард иргэдэд цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ хүргэж байна.
Өнөө шөнө Баянхонгор, Өвөрхангай, Төв аймгийн нутгаар, маргааш өдөр Өвөрхангай, Төв, Дундговь, Өмнөговийн нутгаар салхи секундэд 16-18 метр, түр зуур секундэд 24 метр хүрч цасан шуурга шуурна.
Тиймээс малчид, ард иргэд, тариалан эрхлэгчдэд цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжилж, бага насын хүүхдийг малд явуулахгүй байх, шуурганд уруудах, төөрөх эрсдлээс урьдчилан сэргийлэх, шуургатай үед шаардлагагүй тохиолдолд гэр, орноос гарахгүй байх, дулаан хувцаслах, малын хашаа саравчийг дулаалах, хэвтэр бууцыг сэргээх, хадлан тэжээл бэлтгэх, татаж байршуулах ажлыг цасан бүрхүүл тогтох, уул даваа хаагдах, хүйтрэхээс өмнө зохион байгуулахыг онцгойлон анхааруулж байна.
Г.Билгүүн
URL: