УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Хохирогчдод нөхөн олговор олгох ажлыг “хав даржээ”
Зарим төрлийн гэмт хэргийн хохирогчид төрөөс нөхөн төлбөр олгох журмыг Хууль зүйн сайд асан Ц.Нямдорж олигтой хэрэгжүүлээгүй архивласан байсныг Нийгмийг гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх төвийн тэргүүн Б.Цэрэндорж илрүүлэн өчигдөр олон нийтэд мэдээллээ. Б.Цэрэндорж хэлэхдээ “Гэр бүлийн гишүүнээ бусдын гарт харамсалтайгаар алдсан ар гэрийнхэнд Засгийн газраас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмсэнтэй тэнцүү хэмжээний мөнгийг нөхөн олгох учиртай.
Энэ тухай тогтоол, журам нь гараад хоёр он дамжлаа. Өнөөдөр эл шийдвэр нь цааснаас цааш хэтрээгүй байна. Хохирлыг нөхөн төлүүлэх тухай аймаг, нийслэлийн шүүхийн шийдвэр гарснаас хойш нэг жилийн дотор өргөдөл гаргагч хүсэлтээ тавих ёстой юм байна. 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн дээрх гэмт хэргийн хохирогчид төрөөс нөхөн олговор авч байх ёстой ч журам, тогтоолыг архивт хав дарснаар ингэж ажил цалгарджээ.
Хууль тогтоох байгууллага улстөржиж, хууль тогтоомжийг хэрэгжүүлдээгүйг тод жишээ нь энэ 132 дугаар тогтоол болж таарлаа” гэж тэрбээр мэдээлсэн юм.
Б.Тогтох
Эх сурвалж: “Монголын Мэдээ”
URL: