Сагсанбөмбөгийн Азийн оюутны АШТ-нд оролцож буй манай улсын баг өчигдөр Хонгконгийг 73:67-р, өнөөдөр БНХАУ-ын багийг 70:67-р буулган авлаа.
Тайванийн Тайпэй хотноо Азийн оюутны сагсан бөмбөгийн аварга шалгаруулах IV тэмцээн өчигдөр нээлтээ хийсэн билээ. Энэ тэмцээнд ОУХМ Ш.Сэдбазар, Д.Пүрэвдорж нарын дасгалжуулагчтай Монголын оюутны шигшээ баг өчигдөр эхний тоглолтоо Хонгконгийн багтай хийж, 73:67-ийн харьцаатай ялсан бол өнөөдөр Монголын оюутны шигшээ баг 15.00 цагаас БНХАУ-ын шигшээ багтай хоёр дахь тоглолтоо хийн 70-67-ийн харьцаатай дахин ялалт байгуулан Монголын сагсан бөмбөгийн шинэ амжилт тогтоожээ.
Сүүлийн үед манай улсын спортын амжилт ихээхэн нэмэгдэж байгаа бөгөөд шинэ залуу төлөөлүүд ийнхүү амжилтын буухиагаа явуулсаар байна. Манай улсын шигшээ багийн хувьд ялангуяа Хятад гэх мэт Азийн хүчирхэг багуудыг ялж байсан тохиолдол өмнө байгаагүй бөгөөд энэ удаагийн ялалт ихээхэн онцлог ялалт болж чадлаа.
Ямартаа ч Монголын оюутны шигшээ багийн тамирчдын цаашдын тоглолтод өндөр амжилт хүсч байна.
С.Отгон
URL: