Х.Цагаанбаатарыг О.Гүндэгмаа уучлах уу…
О.Гүндэгмаа, Х.Цагаанбаатар нар таван жил хамтран амьдрахдаа үрийн зулай үнэрлэж, хүүгээ АНУ-д төрүүлж, Ц.Ховор-Эрдэнэ хэмээх нэр хайрлаж байсан. Тэр ч бүү хэл гавьяат тамирчин Х.Цагаанбаатар 2012 оны Лондонгийн олимпид оролцож байхдаа хүүгийхээ хөлний тавхайг зүрхэн тус газраа шивүүлж, “гангарч” байсан.
Гэвч тэднийг өрх тусгаарлах гэж буй талаар ойрын эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, Хэдхэн хоногийн өмнө гавьяат тамирчин Х.Цагаанбаатар нэгэн телевизийн сэтгүүлч бүсгүйтэй дотно харьцаа үүсгэж байгаад “үйлдэл” дээрээ эхнэртээ баригджээ. Эр нөхрөө өөр бүсгүйтэй байхыг харсан О.Гүндэгмаа нөхрөөсөө салахаар шийдээд байгаа гэнэ.
Ямартаа ч, Олимпийн мөнгөн медальт, гавьяат тамирчин О.Гүндэгмаа хүүгээ бодож, ханиа уучлах уу, эсвэл дахин ганц бие амьдралыг сонгох уу гэдгийг цаг хугацаа харуулах биз ээ.
URL: