Татвараа төлдөггүй компаниудыг нэрлэв

Үндэсний Татварын ерөнхий газраас татвараа төлдөггүй компаниудыг зарлав. “Алтан Дорнод Монгол”, “Монгол газар”, “Жамп”, “Бөхөг” зэрэг томоохон компаниуд татвараа төлдөггүй аж ахуй нэгжийн жагсаалтыг тэргүүлжээ. Түүнчлэн “Гүүд дор” ХХК, “Эй энд юу тур” ХХК, “Жэй ба Э” ХХК зэрэг газрууд дунджаар 630 сая төгрөгийн өртэй бол Баянгол дүүргийн татварын хэлтэст “Хулан хатан” ХХК 27 сая, “Тэмээн цохио” ХХК 13 сая төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтэст “Рич могол” ХХК 87 сая, “Уулын-Эх” ХХК 323 сая, “Хийморь” КАТВ 34 сая төгрөгийн татвар төлөх ёстой ажээ.

“Жамп” ХХК нь Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст зургаан тэрбум гаруй, “Эрдэс холдинг” ХХК нэг тэрбум 500 сая төгрөгийн өртэй байна. Харин Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтэст “Ханын материал” ХХК 193 сая, Хан-Уул дүүргийн татварын хэлтэст “Бөхөг” ХХК 171 сая, “Алтай гацуурт” ХХК 36 сая “Жэйдвон констракшн” ХХК 77 сая төгрөгийн татвараа төлөөгүй байна.

Харин улсын төсвийн орлого хяналтын газарт “Эм Жэй Эйч” ХХК найман тэрбум, “Алтан Дорнод Монгол” ХХК гурван тэрбум 700 сая, “Монгол газар” ХХК хоёр тэрбум, “Эм Жэй Эйч” ХХК хоёр тэрбум 560 сая төгрөгийн өртэй байгаа юм байна.

М.УУГАН


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих