Үндэсний аюулгүй байдалд “Нонгшим” гоймон дүн тавилаа

Шударга өрсөлдөөн хэ­рэг­­лэгчийн төлөө газраас уг гоймонг худалдаалахыг хориг­­лоод байгаа бол Мэр­гэж­­лийн хяналтын ерөн­хий газраас “Грийн сити” ХХК-ийн импортоор оруулж ирсэн “Нонгшим” гоймонтой чингэлгүүдийг лацаджээ.

Хамгийн гол нь МХЕГ-ын төв лабораторид “Нонгшим” бэлэн гоймонд агуулагддаг хавдар үүсгэгч бензоперин бодисыг шинжлэх боломжгүй гэнэ. Уг нь бүхэл бүтэн улс орны хүнсний аюулгүй байдлыг баталгаажуулах үүрэг­тэй төв лаборатори. Гэтэл бэлэн гоймонд агуу­лагддаг хавдар үүсгэгч бодисын хэмжээг тог­тоочихож чадахгүй байна гээд бодохоор Монгол Улс хүнсний аюулгүй байдлын тухай яриад ч хэрэг алга.

УИХ-ын 2010 оны долоодугаар сарын 15-ны 48 дугаар тогтоолоор “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-ыг ба­талж билээ. Хоёр жилийн өмнө сүр дуулиантай батлагдсан энэ­хүү тогтоолын 3.4.2.1-д “Хүнс­ний хангамжийн баталгаат байд­­лыг хангаж, физиологийн зохис­той нормд нийцсэн хүнсний бүтээг­­­дэ­хүү­нээр хүн амыг жигд, тогт­вор­той, хүртээмжтэй хангах нөхцөлийг бүрдүүлнэ” гэжээ. Гэтэл манай улсад арван жилийн турш импортоор орж ирсэн “Нонгшим” бэлэн гоймон ямар өндөр эрсдэлтэй хүнсний бүтээгдэхүүн болохыг дэлхий нийтээрээ тогтоочихлоо.

Энэ тогтоолын 3.4.2.7-д “Хүнс­ний чанар, аюулгүй байдлын техникийн шаардлагыг олон улсын стандартад нийцүүлэн шинэчилж, хяналтын тогтолцоог бэхжүүлэн, олон улсын итгэмжлэлд хамруулах арга хэмжээг авна” гэсэн. Тэгвэл нөгөө олон улсын түвшний техник технологи гэдэг зүйл нь хааччихав. МХЕГ-ын төв лаборатори нь им­портын бэлэн гоймонд агуулагдаж байгаа бодисын хэмжээг тогтоож чадахгүй байна шүү дээ. Тогтоох гэж ядаад байгаа зүйл нь сүртэй ч юм биш. Бензоперин гэдэг бодис “Нонгшим”-ийн бэлэн гоймонд байгаа, тэр нь хүний биед олон төрлийн хавдар үүсгэдэг гэдгийг солонгосчууд өөрсдөө тогтоогоод нотолчихсон. Харин манай төв лабораторид энд худалдаалагдаж буй бэлэн гоймонгийн амтлагчид нь безоперин хэр их хэмжээгээр агуулагдаж байдгийг л тогтоох үүрэгтэй байв. Даанч буйдхан хөг­жилтэй орны хоцрогдсон техно­логи үүнийг шинжилж хүчирсэнгүй. Яана даа.

Ядаж байхад Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.4.2.8-д “Хүнсний бүтээгдэхүүнийг зөвхөн аж ахуйн нэгж, байгууллагаар дамжуулан импортлох тогтолцоог бүрдүүлж, импортын хүнсний бүтээгдэхүүнд чанарын урьдчилсан хяналт, бэх­жүүлэлт, баталгаажуулалтын нэгд­мэл тогтолцоо бий болгох, импорт­лох үеийн чанарын баталгаат бай­­­­­далд эрсдэлийн үнэлгээ хийх за­маар чанар, аюулгүй баталгааг хан­­­га­­­на” гээд том дуугарчихсан.

Зөвхөн “Нонгшим”-ийн бэлэн гоймон ч гэлтгүй. Бэлэн гоймонгоос ч хор хөнөөлтэй, аюултай өвчин үүсгэдэг хүнсний бүтээгдэхүүн манай зах зээл дээр хэдэн мянган төрлөөрөө худалдаалагдаж байна. “Нонгшим”-ийн бэлэн гоймонгийн асуудлыг солонгосчууд дэлгэж тавиагүй бол амттай сайхныг нь гайхаад л идэж байх байлаа.

Тухайлбал, бэлэн гоймонг цельсийн 350-400 хэмийн өндөр халуунд чанаж үйлдвэрлэдэг аж. Ингэж бэлтгэх явцад гоймонд хүний биед хорт хавдар үүсгэгч бензоперин хэмээх бодис үүсдэг болохыг илрүүлжээ. Харин нэг кг бэлэн гоймон тутамд 2.0-4.7 микрограмм бензоперин бодис агуулагддаг юм байна. Энэ нь хэвийн хэмжээнээс 3-7 дахин их гэнэ. Тэгэхээр “Нонгшим”-ийн бэлэн гоймонд үүнээс их бензоперин агуулагддаг байж таарах нь.

Тэгвэл бензоперин гэдэг бодис хүний биед ямар хор, хөнөөл учруулдаг юм бол. Энэ асуудлаар Хавдар судлалын үндэсний төвийн эмч, мэргэжилтнүүдтэй уулзсан боловч төдийлэн мэдээлэл өгөх хүн олдсонгүй. Зарим мэргэжилтний ярьж байгаагаар энэ бодисын аюул, хор хөнөөл нь ерөнхийдөө цацраг идэвхт бодис шиг гэнэ. Генийн өөрчлөлтөд оруулж, үргүйдэлд хүр­­гэх, ургийн гажиг үүсгэх, хорт хавдар үүсгэдэг юм байна. Энэ бодистой агаараар 50 жил амьс­га­лахад хүний уушги үхэждэг ажээ.

Тиймээс хэр хөнөөлтэй бодис гэдэг нь илэрхий. Энд бас нэг зүйлийг хэлэх хэрэгтэй байх. Хэдийгээр судлагдаж батлагдаагүй ч гэсэн ургийн гажиг нэмэгдсэн нь бэлэн гоймонтой ч холбоотой байж болох юм. Хамар цууралттай, таг­най нь цоорсон, уруул нь сэтэрхий гээд сүүлийн үед ургийн гажигтай төрөлт маш их нэмэгдсэн. Мэдээж үүнд орчин, утаа, угаар, чихэр жимс гээд олон хүчин зүйл нөлөөлдөг биз. Гэхдээ бензоперин агуулсан бэлэн гоймон ургийн гажиг үүсгэдэг бас нэг шалтгаан байж болно. Төрөх насны эхчүүд дотор бэлэн гоймон иддэггүй хүн тун цөөхөн. Тэгэхээр энэ байж болох л асуудлын нэг.
Эх сурвалж: “Өглөөний Сонин”


URL:

Сэтгэгдэл бичих