Нярайн цогцос олдлоо
Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Яармагийн товчооны баруун талд Морин уулын урд өврөөс нярай хүүхдийн цогцос олдсон байна. Цагдаагийн газарт ирсэн дуудлагын дагуу шалгахад 53 см урттай, улаан торгонд ороосон, хөнжлөөр бүтээсэн нярай эрэгтэй хүүхдийн цогцос байжээ. Уг хэргийн талаар тодруулахад шалгаж эхэлжээ. Эцэг эх нь ямар хүн болох ямар шалтгаанаар нас барсан талаар тодруулахаар цагдаагийнхан шалгаж байна
Г.ТУЯА
URL: