Сү.Батболд, MCS-ийн Д.Оджаргал, Ц.Нямдорж, М.Энхболд, У.Барсболд, Х.Наранхүү нарыг АТГ шалгах болоогүй юу. Болоогүй бол ЯАГААД, ЯАГААД…?

МАХН-ын дарга Н.Энхбаярт амны пангаар ял тулгасан гэх нийтлэг ойлголт бий. Монгол улсын хууль цаазыг хүндлэлгүй яахав, төр төмөр нүүрээ харуулах гэх нэг хэсэг ч бий. Гэхдээ шүүх засаглалын өмнө бүх “бай” онилоостой байх ёстой бус уу. Маргаан дагуулсан, асуудал хурцадсан салбар, хувь хүн, төрийн мөнгөөр баяжсан тэмбумтнүүдэд хууль алагчилж болдог юм уу. Хамгийн багадаа 100 сая доллараар үнэлэгдэх хүүхдийн паркийн газрыг авчихсан Х.Наранхүү, Д.Оджаргалаас газрыг эргүүлж авч яагаад болохгүй гэж. Нүхтийн ам, Зайсангаар баяжсан А.Барсболд, У.Шийлэгдамба нарыг шалгахгүй байх үндэслэл юу байна вэ. МАН-ын луйварчин, газрын наймаачин М.Энхболд яагаад энэ бүгдийн гадуур өнгөрөөд байгаа юм. Хэрэг хуучирдаггүй гэдэг. Өнөөдөр насанд хүрээгүй хүүхдийг сонгуулийн сурталчилгаанд уруу татах нь битгий хэл 2008 онд өөрийн биеэр арван мянгатын дэвсгэрт тараачихаад, 2012 онд сийх ч үгүй “нахиад” гараад ирсэн Чойжилсүрэнг яагаад шалгахгүй байгаа юм. Түүний хамсаатан Ч.Хүрэлбаатар яагаад усанд хаясан чулуу шиг алга болчихсон юм бэ. Хөрөнгөжих дон туссан Д.Оджаргал, Сү.Батболд нарын хооронд ямар хэлхээ холбоо байгаа юм. Тэд хоорондоо юу авалцаж, өгөлцсөн юм бэ. С.Батболдын Засгийн газар урагшаа төмөр зам тавих эрхийг яагаад“MCS”-д 19 жилээр өгсөн юм бол. Яагаад Ухаахудагийн нүүрсний нөөц дууссаны дараа ард түмний Тавантолгойн нүүрсийг зөөх гээд байгаа юм. Бүхэл бүтэн засгийн газрыг тэд яахаараа худалдаж авдаг юм. MCS-ийн байранд амьдардаг Ц.Нямдоржийг инээж, шоолоод л, өвөрдөж хайрлаад өнгөрөөх үү. Эцэс төгсгөлгүй яагаад, яагаад гэдэг асуултанд эрх баригчдын ард түмнээ хүндэтгэсэн үнэн үйлдэл л хариулт өгөх байх даа. Яагаад…?
Ц.Сундуйдорж Shock.mn


URL:

Сэтгэгдэл бичих