”3 охин”-ы халуухан бүсгүй
Дунд сургуулийн нэг ангийн охид МУГЖ, дуучин Т.Ариунаа, поп дива дуучин Ж.Алтанцэцэг нарын тоглолтод оролцож, дуулж эхэлсэн нь “Гурван охин” хамтлагийн эхлэл байв. Хамтлаг байгуулагдаад удсан боловч, хамгийн царайлаг нь гэгддэг Г.Анхмааг орж ирснээр тус хамтлагийг байгуулагдсан гэж үздэг.
Анх тэд “Moon” нэртэй байлаа. “Ирээдүйн одод”, Англи дуу дуулаачдын улсын уралдааныг эзэгнэж явжээ. Тэднийг дөнгөж хамтлаг болж байхад “Сүнс”-ийн Лхагваа их тус болсон гэдэг.
“Дижитал”-ынхантай Монгол орноо бүтэн тойрсон. Тэрнээс хойш хөдөө тийш явж аялан тоглолт хийх дургүй болсон гэх.
Пентатоник наадам, UBS music vedio awards-д урилгаар оролцдог байлаа.Одоо нэр дэвшиж шагнал авдаг болсон.
Түүнийг Монголын хамгийн халуухан эмэгтэй дуучдын нэг гэдэгтэй олон хүн санал нийлдэг
Өвөрмөц, төрх, гоолиг биеэрээ гайхуулж, хэд хэдэн удаа нүцгэлж байв.
Түүний хувьд догдлолтой, хайртай, бас эрч хүчтэй сексийг л хамгийн халуухан секс гэж хэлдэг хэмээн саяхны нэгэн ярилцлагадаа дурьджээ. Мөн тэрбээр нууц амрагийг хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд өөрөө хэзээ ч нууц амрагтай болохгүй гэжээ.
“Гурван охин” хамтлагийн дуучин Ану хамтлагийн хоёроо бодвол нууцлаг, дуулиан шуугиан тарьж, сайн муу нэр зүүх нь ховор. Тэрээр фэнүүдийнхээ дунд яахын аргагүй хамгийн халуухан нь хэмээн үнэлэгддэг. Харин хамтлаг дундаа даруухан гэгддэг Ану саяханы нэгэн ярилцлагадаа сексийн амьдралынхаа талаар дэлгэрэнгүй ярьсан бөгөөд тохиолдлын гайхалтай халуухан секстэй учирч байсан гэдгээ нуулгүй хэлсэн байна.
Хов живэнд тэр бүр өртөөд байдаггүй тус хамтлагийн гишүүд өнгөрсөн жилээс өөрсдийн амьдралыг жигдрүүлэхээр шийджээ. Хамтлагийн гишүүн Анугийн хувьд өөрөөсөө дүү залуутай хайрын романс үүсгэж, хаа сайгүй хамт гүйх болсон бол Анхмаагийн хувьд урт удаан хугацаанд үерхэсэн Билэгжаргал гэх залуутайгаа хослон амьдарч үрийн зулай үнэрлэсэн. Харин хамтлагийн ахлагч Сологийн хувьд Г.Батхүү гишүүний бага хүү Ганбат гэх залуутай хайр дурлалын романс үүсгэжээ.
Тус хамтлагийн гишүүн Анхмаа охиноо өлгийдөөд удаагүй байгаа. Тэгвэл тус хамтлаг дахин бүл нэмэх гэж байгаа аж. Учир нь тус хамтлагийн дуучин Ану хөл хүнд болсон тухай мэдээлэл чих дэлсэх боллоо. Тодруулбал, одоогоос жил гаруйн өмнөөс Н.Энх-Амгалан гэх өөрөөсөө дүү залуутай хайрын романс үүсгэж, хаа ч байсан хамт байх болсон. Гэсэн ч “Одоогоор гэр бүл болох талаар бодоогүй байна” хэмээн саяханы ярилцлагадаа дурьдаж байсан Анугийн хувьд ийнхүү хөл хүнд болсон нь тус хамтлагийн завсарлагын хугацааг дахин сунгахад хүргээд байгаа сурагтай.
Эх сурвалж: www.mminfo.mn
URL: