Сайдын хамаатан суга дэвшив
Надаас өөр шударга хүн байхгүй хэмээн саяхан л цээжээ дэлдэж байсан Н.Удвал хатагтай Эрүүл мэндийн сайдаар томилогдоод нам гүм. Н.Энхбаярыг эргэх, эмч нарыг нь хянах үүрэгтэйгээр Эрүүл мэндийн сайд болсон гэх энэ хатагтай Хувьсгалт намын ажил, хувийн амьдрал хоёртоо л илүү анхаарч байна гэдэг шүүмжлэлд өртөөд байгаа юм. Тэрээр өөрийнхөө хамаатны дүү Г.Урантүлхүүр гэгч ХӨСҮТ-ийн цаг бүртгэгч байсан хүүхнийг Хүний нөөцийн даргаар тавьсан байна. Цаг бүртгэгч дарга болж хувирсанд эмч нар тун ч тааламжгүй байгаа сурагтай.
URL: