“Гангар инвест”-ийн барилгаас хүн унаж нас барлаа
Хотын даргын чихнээс хонх уяад байсан барилгын осол намжив уу гэтэл өчигдөр 21.10 цагийн үед цагдаагийн байгууллагад барилга дээр амиа алдсан хэрэг гарлаа гэх дуудлага иржээ. Дуудлагын дагуу шалгахад, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо “Гангар инвест” ХХК-ийн барьж байгаа барилга дээрээс хоёр хүн унасан байна. Тодруулбал, “Гангар инвест” ХХК-ийн дөрөвдүгээр блокийн гадна талын басадны тулькэн дээр 36 настай эрэгтэй Б , 25 настай эрэгтэй М нар ажиллаж байжээ. Гэтэл 12 давхарт тулькны тороос тасарсаны улмаас М унаж нас барсан байна. Харин Б гэмтэж, ГССҮТ-ийн сэргээн амьдруулах тасагт хүргэгдэн эмчлэгдэж байгаа юм байна. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлжээ. Юутай ч барилгын салбарт аюул нүүрлээд буй энэ цагт дахин нэг хүн ослоор нас барж хотын даргын чихнээс хонх уялаа.
Эх сурвалж: unen.mn
URL: