Төрийн ордон нурчихвал түшээдийн халдашгүй байдал хэрхэх бол?
Байшин барилгууд хуучирч, барилгын салбарт хариуцлага дутагдсанаас хүн нас барлаа гэх мэдээлэл олширсон энэ цагт төрийн түшээддээ санаа зовоод амар суухаа болих нь. Эргэн сануулахад 2007 онд Төрийн ордон нурах дөхсөн. Өөрөөр хэлбэл баруун талд нь тааз нурж, эцэст нь их танхим дахь доргилтоос л боллоо гэсхийгээд өнгөрч байж билээ. За ямартай ч УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Шаравдорж нэг бус удаа “Төрийн ордны Их танхимын аюулгүй байдал талаас авч үзвэл түүнд нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулж болох эсэх, энэ арга хэмжээнд оролцож буй хүмүүсийн амь насанд аюул учрах бодит нөхцөл байдлын талаар эрх бүхий байгууллагаар албан ёсны дүгнэлт гаргуулах нь зүйтэй” хэмээн хүсэлт хүргэж байсан тухай эх сурвалж өгүүлдэг. Угаасаа ч МХЕГ-ын олон удаагийн шалгалтанд унаж байсан Төрийн ордонд анхаарлаа хандуулахгүй бол түмнээ төлөөлөн төр түшилцэж яваа эрхмүүд эрсдэлд орох магадлал өндөр дөг шүү. Ямар нураад уначихсан барилгатай УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг ярилцаж болох биш…
Эх сурвалж: “Улаанбаатар Таймс”
URL: