“Google” брэндийг 44.3 тэрбум доллараар үнэлжээ

Дэлхийн хамгийн үнэтэй брэндийн жагсаалтын “Google” тэргүүлсэн байна. Уг жагсаалтын “Brand Finance” компаниас жил тутам гаргадаг юм.

Энэ оны хоёрдугаар байрт “Microsoft” орчээ. “Google” брэндийг 44.3 тэрбум доллараар үнлэсэн бөгөөд өнгөрсөн онд 36.2 тэрбум долларын үзүүлэлтээр хоёрдугаар байрт орж байжээ. Харин “Wal-Mart” дэлгүүрийн брэнд 36.2 тэрбумаар үнэлэгдэж гуравдугаарт орсон байна. Мөн Британийн харилцаа холбооны аварга компани “Vodafone” тавдугаар байрт оржээ. Өнгөрсөн жил гуравт байсан “Coca-Cola” компани энэ жил 16-д оржээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих