Хаана байнаааа?????

Түгжрээний цаана түгжрээ харагдаж

Түгжээтэй хаалгын цаана хүүхэд харагдаж

Машины цаана машин харагдаж

Манант утааны цаана хүмүүс төөрч

Байшингийн цаана байшин л харагддаг

Эх орон минь…


      Хөх эх орон минь хаана байна ???

Цаг хугацаа их хурдан.

      Цаг хугацаа өнгөрөх тусам л хүний мэдрэмж мэдрэхүй муудаад байдаг юм шиг санагдлаа. Хүний мэдрэмж мэдрэхүйн харьцаа хэрхэн муудсаныг бид нэг зүйлээс олж мэдэх бололцоотой. Өөрөөр хэлвэл өнөөдрийн үгсэээр урлагчидыг өнгөрсөн үеийн үгсийн утсаар, найргын дээлийг, утгын уянгаар урлагчидтай харьцуулан үзэхэд мэдэгдэх мэт санагдана…

     Ширүүхэн бороонд атирч зогссон сөнгө дааганы шанхны үзүүрээс борооны дусал салж тасарч ядан унахдааа ямар аялгуу гаргадагыг өнөөгийн хүмүүүс сонсохоо больчихожээ.

     Хүүгээ харийн нутаг явахад нь хил хязгаарт үл баригдах тэнгэр шин нигүүлсэнгүй байж, газарт шингэн буух хур шиг ухаалаг байхыг захисан найрагчийн ухаан өнөөгийн биднээс гэрэлтэж харагдахаа больчихож.

     Аав минь надаас нуугдан ижийг минь үнсэхдэээ ямар утга уянга шингээж ижийг минь үнссэнийг зүгээр л үгэээр хэлчихсэн Гулирансийн уянгат бодол өнөөгийн бидэнд үгүй болжэээ.

    Аниргүй талд өөрийнхөө тархины хуучин бор толгодын дундааас өөөртөөө л тохирч болох агуу аялгууг олох сонсголонт мэдрэмжийг үгээр зурчихсан найрагчийн аялгуут бодол өнөөгийн бидэнд алга болжээ.

     Норсон дээл жиндээсэн хүйтэн бороог ч сайхан нүдээр харж, сартайхан шөнө бухлаас унахдаа өвдсөн өвдөлтйиг сарны үнэрээр сайхан болгодог, номхон хүрэн морьтой хүүгийнхээ анхных нь хонины хишигээс ирэхийг хараад дэлхийг хирэн бидэрч ирсэн баатар юм шиг баярлах эцгийн баясалыг мэдэрдэг найрагчийн мэдрэмжийг өнөөгийн бид мартчихжээ.

“Дэлхий дахиныг засах нь үхэр эвдэхийн адил” хэмээн цэцэлсэн их Инжинашийнхаа ухааныг хүртэл бид мартчихаж.

    Сэвших салхийг мэдэрч баясах, урсах усыг тольдож баярлах, дэгдэх агаарыг амьсгалж цэнгэх, дэргэдэх хүнээ хайрлаж догдлох, дээрх нар сарыг харж бишрэх, дээлийнх нь энгэрээс ухаан үнэртэх өвгөдөө түшиж хүндлэх мэдрэмж минь алга болчихожэээ.

     ЭНЭ ЮУНЫ УЧИР ВЭ?

Түгжрээний цаана түгжрээ харагдаж

Түгжээтэй хаалгын цаана хүүхэд харагдаж

Машины цаана машин харагдаж

Манант утааны цаана хүмүүс төөрч

Байшингийн цаана байшин л харагддаг

Эх орон минь…. Эх орны “нялхас” минь харамсалтай. Харин бид азтай.

Бидний хараагүйг, сонсоогүйг, мэдрээргүйг мэдэрч, бидний харж, үзэж, сонсож мэдэрсэн заримыг мэдрэхгүй нь…

http://gumudaa.blog.gogo.mn/read/entry434573


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих