Алтай гянт” компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо
Ашигт малтмалын газраас “Алтай гянт” компанийн тусгай зөвшөөрлийн заримыг хүчингүй болголоо. Тус компани нь сүүлийн таван жил Улаанбаатар хотын нүүрсний хэрэгцээний 70 хувийг хангадаг Багануурын орд газраас хууль бусаар ашиг олсоор иржээ. Энэхүү газар уг нь “Багануур” ТӨХК-ийн мэдэлд байдаг ч “Алтай гянт” компани орд газрын 500 сая тонн нүүрсний нөөцтэй хэсгийг ашигласаар өдийг хүргэжээ. Тус компанид АМГ-ын Геологи, уул уурхай, кадастрын албаны даргаар ажиллаж байсан. Т.Занашир лиценз давхардуулан олгосон бололтой. Энэ талаар эх сурвалж хэлэхдээ, “Алтай гянт” компанид Ашигт малтмалын тухай хуулийн заалтыг зөрчиж, тусгай зөвшөөрөл олгосныг илрүүлсэн. Улсын төсвийн хөрөнгөөр геологийн хайгуул, судалгаа хийж, нөөцийг нь тогтоосон талбайд давхардуулж лиценз олгосон нь гэмт хэрэг. Улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн ордод төрийн захиргааны байгууллагын шийдвэр гараагүй байхад тусгай зөвшөөрөл олгосоныг тогтоогоод байгаа.
Тодруулбал, АМГ-ын Геологи, уул уурхай, кадастрын албаны даргаар ажиллаж байсан Т.Занашир 2006 оны арваннэгдүгээр сарын 6-нд 1071 тоот, 2007 онд 2375 тоот тушаал гаргаж, “Алтай гоулд” компани хайгуулын лицензээ ашиглалтынх болгооп “Алтай гянт” компанид шилжүүлсэн байна. Үнэн хэрэгтээ “Алтай гоулд” компани нь уснаас хуурай гарахын тулд “Алтай гянт” хэмээн нэрээ өөрчилсөн байжээ.
MINING
URL: