“Мандухай” сувд шиг болжээ
Монголын алдарт “Мандухай сэцэн хатан”-ы дүрийг дэлгэцнээ амилуулж түүхэн киноны чухал дүрийг чаадварлаг бүтээснээр түмнийхээ сэтгэлд хоногшиж, Мандухай гэх тодотгол авсан жүжигчин Сувд нь 60 насыг хэдийнээ зооглочихсон гэхэд бас ч залуухан харагддаг эмэгтэй. Энэ насан дээрээ хүмүүс хэдийнээ ахмадын эгнээнд багтаж, эмээ өвөө нарын тоонд зүй ёсоор ордог буюу. Харин жүжигчин Сувдаа хэдий тийм ч өөрийнхөө гоо сайхандаа охид бүсгүйчүүдээс дутуугүй анхаарч явна.
Юу гэвээс саяхан үсээ шараар будуулжээ. Жүжигчин Сувд шиг энэ насан дээрээ үсээ шараар будуулсан хүн нэг их тохиолдохгүй л болов уу. Өмнө нь байнга үндэснийхээ дээлээр гоёж явдаг байсан жүжигчинг үснийхээ өнгийг ийнхүү өөрчилөхөд гайхах нэгэн байтал сайшааж байгаа хүмүүс ч байгаа гэнэ шүү.
URL: