А.Мөнхбат Т.Хасбаатарын араас орлоо

Насаараа шахуу Ч.Сайханбилэгийн туслах хийж явсан залуу, Монголын залуучуудын холбооны Ерөнхийлөгч А.Мөнхбат АН-ын олгархиудтай “дайн” зарлажээ. Тэрбээр УИХ-ын гишүүн, баруун талыг эзэгнэн буй “Мон-Уран”-ы Б.Наранхүү, “Бодь” группын Лу.Болд, М.Зоригт, зүүн урд үзүүрт ШТС барьсан “Шунхлай”-н Г.Батхүү нарыг хүүхдийг паркийг эзэлсэн газраа чөлөөл хэмээн шаардсан байна.

Үүний цаана улс төрийн томилгооны гомдогсдын арми байгаа гэж зарим хүн үзэж байгаа аж. Намынхаа олгархиуд болон тэдний хөрөнгө рүү нь дайрч давшилж байгаа Мөнхбатын Өвөрхангайн хоёроо “илчилсэн” Т.Хасбаатарын араас орлоо. МЗХ-ны ерөнхийлөгчөөр тавих хэрэггүй байсан юм. Намд гай болно гэх хүн олон болжээ. Түүний энэ үйлдэл нь удахгүй болох орон нутгийн сонгуульд АН-ын саналаас ихээхэн чангаах хандлагатай байгаад томоохон албан тушаалтнууд нь дургуй байгаа сурагтай.

Гэвч нийслэлийн иргэд, хүүхдүүд тоглох наадах талбайгүй, ганц байсан ҮСАХ-нд нь ийнхүү АН-ын олигархууд шавсанд дургуй байгаа бөгөөд харин ч эсрэгээрээ А.Мөнхбатад ам сайтай байна.

http://www.tsag.mn/index.php?option=com_content&view=article&id=7770:2012-10-24-09-07-34&catid=87:niislel&Itemid=445


URL:

Сэтгэгдэл бичих