Баячуудын хүүхдийн “20000” хаачих вэ

-Хүүхдийн мөнгөнөөс 7.2 тэрбум нь ХАХНХЯ-ны мэдэлд үлдэх нь-

Хүн амын хөгжил, нийгмийн хам­гааллын сайд С.Эрдэнэ хүүх­­­дийн мөнгөө аваагүй ир­гэ­дийн үлдээсэн мөнгийг цэцэр­лэг, сургууль барих ажилд зар­цуулах санаачилга гаргажээ. Ма­­най улсад 0-18 насны 967976 хүү­хэд байдаг юм байна. Өм­нө нь хүүхдийн мөнгө олгож байхад хүүхдүүдийн 10 хувь нь мөнгөө авдаггүй байсан гэсэн тооцоо бий. Энэ мөнгө юунд зарцуулагдах нь мэдэгддэггүй байв.

 

Харин энэ удаа сэргээн олгохдоо иргэдийг өргөдөл хү­сэлт гаргах замаар банкуудад төв­лөрүүлдэг хөрөнгийг яаманд нь үлдээх бодлого хэрэгжиж эхлээд байна. Энэ дагуу 851150 хүүхдийн эцэг эх мөнгө авах хү­сэлтээ гаргажээ. Энэ нь нийт хүүх­дүүдийн 87.4 хувь бөгөөд тө­сөвлөсөн хөрөнгийн 12.6 хувь нь яамны мэдэлд үлдэх бо­ломж­той болсон гэсэн үг юм.

 

Энэ жилийн хувьд хүүхдийн мөн­гө олгоход 60 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд үүний 7.2 тэрбум нь яамны мэдэлд, өөрөөр хэлбэл цэцэрлэг, сургууль ба­рих ажилд зарцуулагдахаар үлд­жээ. Нэг цэцэрлэг тэрбум ор­чим төгрөгөөр баригддаг гэж үз­вэл ирэх хавар долоон шинэ цэ­цэрлэгийн барилгын ажлыг эх­лүүлэх боломж бодитойгоор бий болсон гэсэн үг.

Өргөдөл үгүйгээс болж “алдсан” мөнгө

Өргөдөл авч эхэлснээр тө­сөв­лөсөн мөнгөний 10 орчим хувь нь улсад үлдэх боломжтой болсон гэж дээр хэлсэн. Тэгвэл энэ ажлыг яагаад өмнө нь хийж болоогүй юм бол гэсэн асуулт гарч ирэх нь мэдээж. Хэрвээ тэгсэн бол тэр хэмжээний мөн­гө улсад үлдэж өөр хэрэгтэй зүйлд зарцуулагдах боломж бай­сан гэж шүүмжлэх хүмүүс олон байна. Энэ бол үнэхээр үнэн юм.

 

Төр 2004-2008 онд 540 тэрбум төгрөгийг бэлэн мөн­гө хэлбэрээр тараасан гэ­сэн тоо­цоо бий /Мөнгөний ханш одоо­гийнхоос өөр байсан гэд­гийг са­наарай/. Харин 2008 оноос хойш 800 гаруй тэрбумыг та­раа­гаад байна. Энэ мөнгөний 10 орчим хувь нь эзэддээ очил­гүй /эзэд нь өөрсдөө авдаггүй гэ­вэл илүү тохирно/ банкинд эр­гэлдэж байдаг гэсэн судалгаа бай­даг юм байна.

 

Одоо хүүх­дийн мөнгө олгох журамд бай­гаа “өргөдөл өгөх” зарчим бай­гаагүй учраас “эзэд нь хэ­зээ нэгэн цагт гэнэт мөнгөө ава­хаар ший­дэж магадгүй” хэмээн бан­кинд байл­гаж байсан хэ­рэг. Хэрвээ өргөдөл гаргах журам байсан бол тэр мөнгийг тэгж банкинд удаал­гүй, цаг ту­хайн үед нь  хэрэг­тэй зүйлд зар­цуу­лах бо­ломж гарах байсан юм.

 

Энэ ут­гаар нь авч үзвэл, өргөдөл өг­­дөггүй байснаас болж 130 га­руй тэрбум төгрөгийг /баячуу­дын үлдээсэн/ хий дэмий хад­­га­лж байсан болж таарч бай­на. Гэхдээ өргөдөл өг­дөг жу­­рам байхгүй байснаас болж, бү­­тээн бай­гуулалтад оруулал­гүй алд­сан хөрөнгийн хэмжээ зөв­хөн дээр­хээр тогтохгүй. Дэлхийн банкнаас хийсэн ал­бан ёсны судалгаагаар бол ма­най иргэдийн 3 хувь нь баян, 10 га­руй хувь нь чинээлэг, 40 гаруй хувь нь ядуу.

 

“Нээлттэй нийгэм форум”-аас энэ сард хийсэн ажил эрхлэлт, амьжиргааны төвш­ний судалгаагаар бол ма­най улсын нийт хүн амын таван хувь нь баян, 10 хувь нь дундаж, 25 хувь нь дундаас доош, 60 хувь нь ядуу амьдарч байгаа гэсэн үзүүлэлт гарсан. Тэгвэл иргэд өөрс­дөө юу гэж боддог юм бол оо. Альтернатив судалгааны төвөөс явуулсан санал асуулгад орол­цогчдын 56,6 хувь нь дунд, 14 хувь нь ядуувтар, 2 хувь нь нэн ядуу гэсэн бол 3 хувь нь бүрэн хангалуун, 9,1 хувь нь чинээлэгдүү гэсэн ха­риул­тыг өгчээ.

 

Судалгааны бай­гуул­лагууд 60 гаруй хувь нь ядуу гээд, иргэд өөрсдөө бо­ло­хоор 16 хувь нь л ядуу гэ­сэн дүгнэлт гаргасан байна. Бо­дит байдал, иргэдийн сэтгэл­гээ­­ний хооронд асар их зөрүү бай­гаа нь мэдэгдэж байгаа биз. Монголчууд өөрсдийгөө ядуу гэж хэлэхээс ичдэг, “ам­ны билгээс ашдын бэлгэ” гэдэг үгийг урьтал болгодог ард түмэн ажээ.

 

Тэгвэл “Эх ор­­ны хи­шиг” нэрээр тараа­сан мөн­гийг авах уу гээд асуучих­сан бол иргэдийн хэдэн хувь нь авах байсан бол. Лав л 10 ху­виас дээш гарна даа. Бүтээн бай­гуу­лал­тад зарцуулагдах асар их хөрөнгийг бэлэн мөнгө болгож, хятад болон бусад улсуудаас импортыг дэмжинэ гэдэг утгыг иргэдийн ихэнх нь  ойлгож бай­­сан. Тэр утгаараа бэлэн мөн­­гөний тараалт буруу гэсэн шүүмж­­лэл нийгэмд байсан, одоо ч байсаар буй.

 

Санал асуулга явуу­лаад иргэдийн 50-иас дээш хувь нь дэмжээгүй то­хиолдолд “Эх орны хишиг” олгогдохгүй байх боломж бай­сан гэдэг нь эн­дээс ха­рагдана. Ин­гэсэн бол 800 гаруй тэрбум төг­рөгийг бүт­нээр нь авч үл­­дээд бүтээн байгуу­лалтад зар­­цуулан ядаж өргөдөл өг­дөг журмыг нэвтрүүлээд, ир­гэ­дийн улсдаа үлдээсэн мөнгө нь юунд зарцуулагдахыг сайн гэгч нь сурталчилсан бол өдийд хэч­нээн ч төгрөг бүтээн бай­гуу­лал­тад зарцуулагдсан байх юм билээ.

Хүүхдийн 20 000-ыг авахгүй байх нь эцэг, эхчүүдийн үүрэг гэвэл яах уу

Төрийн бодлогыг тэрсэлж бай­гаа юм биш шүү. Хүний амьд­ра­лын хамгийн гол зорилго бол үр удмаа үлдээх, тэднийгээ ас­ран халамжлахад оршдог. Хүн үр хүүдийнхээ төлөө хэ­дий чинээ их хөдөлмөрлөнөв, тэр хэмжээгээр үр хүүхдээ хайрлаж байна гэсэн үг. Өсгөх гэж зовсон хүүхэддээ эцэг эх­чүүд илүү хайртай байдаг. Энэ нь үр хүүхдийнхээ төлөө сэт­гэл зовниход хайрлах хайр нь төдий чинээ нэмэгддэг гэсэн гаргалгааг баталж байгаа хэрэг.

 

Тэгвэл үүн дээр үндэслэн “төрөөс хүүхдийг нь анхаараад байх тусам, өөрөөр хэлбэл, үр хүүхдийнхээ төлөө санаа зовох, хөдөлмөрлөх бололцоо нь багасах тусам үр хүүхдээсээ холддог” гэсэн гаргалгааг бас хийж болно. Өдөржингөө зовж ажилласан ч олсон мөнгөөрөө авчирсан талхыг нь бувар бувар идэж буй хүүхдээ харахдаа эцэг хүн аз жаргалыг мэдэрнэ.

 

“Би эцэг хүн шүү, би ажиллахгүй бол хүүхэд минь хэрхэх билээ” гэж бодно. Харин хүүхэддээ санаа зовох зүйлгүй болоод ир­мэгц тодорхой хэмжээгээр /Үүнийг туйлын үнэн гэж үзэх­гүй. Тиймээс тодорхой хэм­жээгээр гэж хэлж байгаа юм. Үр хүүхдээ хайрлах хайр хэ­зээд байх нь мэдээж. Энэ са­нааг маань уншигч ойлгож бай­гаа гэж найдна/ хүүхдээсээ хол­дож эхэлдэг.

 
Багаас нь эхэлье. Цэцэрлэ­гийн хүүхдийн хоолны мөн­гийг төрөөс дааж байна. Хүү­­­хэд харах хүнийх нь /цэ­­­цэр­­лэгийн багш/ цалинг ч дааж байна. Сургуульд сурч буй хүүхдүүдийн сурах бичгийг мөн төр хариуцаж байна. Бо­ловс­рол нь тэртэй тэргүй угаа­саа үнэгүй /Үндсэн хуулийн да­гуу/. Эцэст нь, хүүхэд бүрт сар бүр 20 000 төгрөг олгож бай­на.

 

Энэ бүхэн ний лээд эцэг, эх, хүүхдийн харилцан уялдаа, бие, биеэсээ хамааралтай байж үүс­дэг тэр нандин харилцааг үүсэхэд тодорхой хэмжээгээр садаа болж байгаа юм болов уу. Энэ бүхний дүнд дундаж амьдралтай эцэг эхчүүд төр өөрсдөөс нь булааж авсан, үр хүүхдийнхээ төлөө санаа зовох тэр зүйрлэшгүй жаргал, “кайф”-ыг мэдрэхийн тулд үр хүүхэддээ мөнгө, хөрөнгө зарцуулж эхэл­дэг.

 

“Буруу эрхлэлт” бий бол­но. Асар өндөр төлбөртэй сур­гуулиуд энэ байдал дээр л тулгуурлаж бий болсон гэж би боддог. Сүүлийн үед хүүхдүүд хэрэг төвөгт орооцолдох нь ихэссэн. Энэ ч үүнтэй тодорхой хэмжээгээр холбоотой. Гэхдээ ингэлээ гээд төрийг айл гэрийн амьдралд оролцохоо багасга, эцэг, эх хүний үүргийг нь битгий булаа гэж хэлэх гээд байгаа юм биш.

 

Хүн амын 60 хувь нь ядуу амьдарч байгаа улс хүүхэд рүүгээ, хүн рүүгээ чиглэсэн бодлого барих нь зөв. Гэхдээ хүүхдийн мөнгөн дээр “Энэ мөнгийг битгий аваач” гэж эцэг, эхчүүдэд уриалах гэсэн юм. Татгалзсан тохиолдолд үлдээсэн тэр мөнгө чинь эхний ээлжинд цэцэрлэг барих ажилд зарцуулагдах нь.

Эцэг эхийн журамт үүргээ өөр дээрээ авсан иргэдийн тоо нэмэгдэхийн хэрээр бусад тулгамдсан асууд­луудыг шийдэх хөрөнгө ч нэ­мэгдэнэ гэсэн үг.
Дашрамд дурьдахад, хүүх­дийн мөнгийг нэг наснаасаа эхлэн авсан хүүхэд 18 нас хүрэ­хэд 4,320,000 төгрөгийн хуримт­лал­тай болох юм билээ.
Эх сурвалж: “Монголын Мэдээ”


URL:

Сэтгэгдэл бичих