Найман настай хүүгийн гарыг нь зүсч танхайрав
Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороо, 24 дүгээр сургуулийн хажууд найман настай М-ийг хичээлээ тараад явж байхад нь үл таних этгээдүүд дээрэмджээ. Тус дүүргийн 19 дүгээр хороонд оршин суух 17 настай, эрэгтэй Ч гэгч гарыг нь хурц зүйлээр зүсэж, гар утсыг нь бусадтай бүлэглэн дээрэмдсэнийг цагдаа нар илрүүлэн шалгаж байна.
Эх сурвалж: “Өглөөний Сонин”
URL: