Ерөнхийлөгч амиа алдсан охины аавыг хүлээн авч уулзана

Өнөөдөр Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж кранд дарагдаж амиа алдсан охины аавыг хүлээн авч уулзахаар болжээ. Сануулахад өнгөрсөн сард Саппорогийн тойргоос хойшоо Ард Аюушийн өргөн чөлөө буюу Гэмтэл согогийн эмнэлэг явах замд 12 орчим настай хүүхдийн дээрээс зуурмагны машины өргөгч кран унаж, газар дээрээ амиа алдсан харамсалтай хэрэг  гарсан билээ. Амиа алдсан охин Радуга дунд сургуулийн сурагч байсан бөгөөд эмгэнэлт хэрэг гараад даруй сар гаруйн хугацаа өнгөрчээ.

Х.Өнөр

Эх сурвалж: “Монголын Мэдээ”


URL:

Сэтгэгдэл бичих