АЛДАРТНУУД АВЬЯАСТНЫГ АМЖИЛТАД ХVРТЭЛ ХӨТӨЛНӨ
Засгийн газрын 2012-2016 он хїртэл хэрэгжїїлэх ажиллагааны “Эрдэм боловсролтой Монгол хїн” хєтєлбєрийн гуравдугаар бїлэгт “Ерєнхий боловсролын сургалтад хїїхэд бїрийг хєгжїїлэх бодлого, їндэсний шинэ стандарт нэвтрїїлэх” хєтєлбєр тусгасан билээ. Энэ хїрээнд БСШЯ-аас хїїхэд бїхэнд єєртєє болон ирээдїйдээ итгэх итгэл тєлєвшїїлэх, цагийг їр бїтээлтэй єнгєрїїлэн єєрийгєє хєгжїїлэх цогц бодлого болох “Авьяас” хєтєлбєр хэрэгжїїлэхээр болж эхлvvллээ. Хvvхдvvдийн авьяасыг хөгжvvлэхээс гадна эцэг эх, багшийн олж хараагvй далд нууц авьяасыг нээн хөгжvvлж, амжилтад хvргэх зорилготой юм. БШУЯ-наас “Авьяас” хөтөлбөрийг удирдан хэрэгжvvлэх 21 авьяастныг сонгон авч эхний ээлжинд 21 сургуульд хэрэгжvvлэх юм. Хэл, өгvvлэхvй, уран зохиол, зураг дvрслэл, спорт, бvжиг, тэнцвэр, хөгжим, хэмнэл, тоо, техник, логик харилцаа гэсэн таван чиглэл сонгон авч хvvхдийн авьяасыг нээх юм байна.
Хїїхдийн авьяас билгийг хєгжїїлэх 21 авьяастны тухайд Монгол Улсын гавьяат жvжигчин Ц.Цэнд-Аюуш, Яруу найрагч Б.Ичинхорлоо нар хэл, өгvvлэхvй, уран зохиолын авьяастай хvvхдийг олж нээхэд хувьд нэмрээ оруулах аж. МУБИС-ийн технологийн багш Д.Сэрээнэндорж, зураач н.Эрдэнэбат, Ж.Батбаяр нар дvрслэх урлагийн чиглэлд хvvхдvvдтэй ажиллана. Харин ОУХМ н.Энхбаатар, хөнгөн атлетикийн багш, ОУХМ н.Амгалан, СУИС-ийн бvжгийн багш М.Мөнгөнцэцэг, 34 дvгээр сургуулийн биеийн тамирын багш Б.Чулуунцэцэг, волейболын багш Д.Солонго, Биеийн тамирын дунд сургуулийн багш Д.Дамба, жvдо бөхийн дасгалжуулагч, Монгол Улсын хєдєлмєрийн баатар, гавьяат тамирчин Ч.Насантогтох, англи хэлний багш Х.Даваахvv, буудлагын спортын тамирчин Х.Алтанцэцэг, олимпын хvрэл медальт, ардын багш, гавьяат тамирчин Д.Сэрээтэр, спортын мастер, чөлөөт бөхийн тамирчин н.Дандар, ОУХМ н.Батсvрэн, “Оч” клубийн дасгалжуулагч н.Мэргэн нар спорт, бvжгийн чиглэлд ажиллана. Харин хөгжим, хэмнэлийн авьяасыг нээхэд хөгжмийн зохиолч Т.Сэр-Од, 116 дугаар сургуулийн хөгжмийн багш Б.Батболд, “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын ажилтан, хөгжмийн зохиолч Т.Эрдэнэчулуун нар хувь нэмрээ оруулах нь. Тоо, техник, логик харилцааны авьяастай хvvхдийг амьтан тэжээгч Ц.Одбаяр, зохион бvтээгч н.Амарбат, шатарчин н.Гvнбаяр нар нээн илрvvлнэ. Авьяас хөгжvvлэх багш нартай нээлтийн їйл ажиллагааны їеэр уулзаж “Авьяас” хөтөлбөрийн хvрээнд ямар ажил хийх талаар ярилцаж, санал бодлыг нь хуваалцсан юм.
Л.ГАНТӨМӨР: АВЬЯАСГVЙ ХVVХЭД ГЭЖ БАЙХГVЙ
-/БШУ-ы сайд/
-“Авьяас” хєтєлбєр хэрэгжиж эхэллээ. Хєтєлбєр хэдэн їе шаттайгаар хэрэгжих вэ?
-БШУЯ-ны ч гэсэн анхны томоохон ажлын нэг “Авьяас” хєтєлбєрөө эхлvvлж байна. Энэ хєтєлбєр монгол хїїхэд бїрийн авьяас чадварыг нээн хєгжїїлэх зорилготой. Бидний сонгож авсан 21 алдартан, авьяастан маань эхний 21 сургууль дээр ажиллах болно. Ингэснээр тэдний хїїхдїїдтэй ажилласан арга дадлагаас суралцаж, туршлага хуримтлуулж аймаг, сум бvрт энэ хєтєлбєр маань хїрэх юм. Нийт гурван їе шаттайгаар хэрэгжих байх.
-Нэг хувийн авьяас байхад 99 хувийн хєдєлмєр хэрэгтэй гэдэг. Єєрийгєє ямар ч авьяасгїй хэмээн голж явдаг олон хїїхэд бий. Тэр бїрт энэ хєтєлбєр хїрч чадах болов уу?
-Бид хїргэж чадахын тулд л энэ ажлыг эхлїїлж байна. Сонгогдсон 21 авьяастан маань хїїхэдтэй хэрхэн ажиллах, амжилтад ямар арга замаар хїрдэг гэх мэтэд нарийн туршлагажсан. Хамгийн гол нь, тэдний арга, туршлага энэ хєтєлбєрт ихээхэн нєлєє їзїїлэх байх. Ер нь авьяасгїй хїїхэд гэж байхгїй шїї дээ. Тэднийг нээн хєгжїїлэх л хэрэгтэй.
-Энэ хєтєлбєрийн хїрээнд бїхэл бїтэн судалгааны томоохон баг ажиллана гэсэн?
-Тийм ээ. Бид “Авьяас” хєтєлбєрийн хїрээнд сургууль бїрт судалгааны баг ажиллуулах болно. Ингэснээр мэдээллийн сан бїрдїїлэх учиртай юм.
Ц.ЦЭНД-АЮУШ: ЦАВ ЦАГААН ЦААСАН ДЭЭР МӨР ГАРГАХ БОЛНО
/Монгол Улсын гавьяат жїжигчин/
-Хїїхэд багачуудын авьяасыг нээн хєгжїїлэх 21 авьяастны нэгээр сонгогдлоо. Сэтгэл нэлээн єндєр байгаа харагдлаа?
-Тийм ээ. Би єєрийгєє их азтай, тэнгэртэй хїн гэж бодож байна. Энэ хєтєлбєрт намайг зорилгогїй уриагїй байх гэж бодож ирсэн.
Анх энэ хєтєлбєрийг сонсчихоод авьяастай хїїхдїїдийг цаашид алдар, нэрд хїртэл нь хєгжїїлэх юм байх гэж бодож байлаа. Гэтэл…
-Гэтэл юу гэж?
-/Инээв/ Тэгсэн авьяасгїй хїїхдїїдийн сэтгэл рїї єнгийж харах юм байна. Єєрєєр хэлбэл, цав цагаан цаасан дээр мєр гаргах юм байна шїї дээ. Тиймээс сэтгэл єндєр байна. Єєрт байгаа арга туршлага, бїхий л зїйлээ хїїхэд багачууддаа зааж сургах болно.
АРДЧИЛАЛ СОНИН
URL: