ЕРӨНХИЙ САЙДУУДТАЙ БОСЛОГО

Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийн бүртгэл аравдугаар сарын 9-нөөр дууссан боловч Сонгуулийн ерөнхий хорооны ажил дундарсангүй. Улирч буй долоо хоногийн лхагва гаригийн үдэш СЕХ-ноос УИХ-ын сонгуулийн аравдугаар тойргийн ялагчийг нэрлэсэн нь Парламентын дотоодод эсэргүүцлийн суулт, харин гадна талд жагсаал цуглаан өрнүүллээ. СЕХ одоо орон нутгийн сонгуулийг зохион байгуулах манатай, нэр төр нь жанжны талбайн гантиг шалан дээгүүр олны хөлд гишгэгдэх болов. МАН-ын лидерүүд өөрсдийн биеэр сандал зөөн “сахилгагүйтэж”, УИХ-ын чуулганы танхимын үүдийг таглан “танхайрахыг” зурагтаар харсан олон нийтийн нүд орой дээрээ гарахыг шахав. Зүгээр ч үгүй эсэргүүцлийн хурц өгүүлбэрүүд бүхий лоозон барьчихсан… Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхболд, С.Батболд, МАН-ын одоогийн дарга Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Н.Энхболд, Ц.Нямдорж нар Төрийн ордон доторх бослогыг оройлон тэмцэж байгааг нүдээр үзээгүй бол төсөөлшгүй.

УИХ-д 25 суудалтай хүчтэй сөрөг хүчний дүр төрхийг Ерөнхий сайд, сайд байсан, төлөв түвшин намынхаа ноён нуруу нь болж ханхайдаг нөлөө бүхий улстөрчдийн эсэргүүцлээр илэр хийлж буй нь цочир сонин байлаа. АН-аас нэр дэвшигч Г.Батхүү, Д.Зо ригт нарыг УИХ-ын гишүү нээр сон гогдсонд тооцож, Монгол Ул сын Ерөн хийлөгчид айлтган, УИХ-д өр гөн мэдүүлэх нь зүйтэй гэсэн СЕХ-ны шийдвэрийг МАН “Парламентыг хууль бус үйлдэл рүү түлх сэн, ард түм ний сонголтоос ухарсан алхам” хэмээн үзэж, эрс тэмцэл эхлүү лээд байна. СЕХ тогтоолоо үйл дсэн өнгөрсөн лхагва гаригийн орой Өвөрхангай аймгийн шүүхээс бас нэг шийдвэр гарсан билээ. МАН-аас нэр дэвшигч С.Чинзориг, Н.Төмөр хүү нарыг насанд хүрээгүй хүүхэд сонгуулийн сурталчилгаанд ашигласан хэмээн буруутгаж байсан ч мөнөөх хүүхдүүд энэ ажиллагаанд оролцоогүй гэдгээ мэдүүлэн гомдол гаргасан аж. Тиймээс Өвөрхангайн шүүх өмнө нь гаргасан шийдвэрээ  эргэж авч үзэхээр сум дундын хоёр дугаар шүүхэд шилжүүлсэн байна.

Ийнхүү СЕХ шүүх ажиллагаа дуусаагүй, эцсийн шийдвэр гараагүй байхад АН-аас нэр дэвшигчдийг тангараг өргүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль бус үйлдэл хэмээсэн тайлбараар МАН өөрсдийн сонгосон тэмцлийн эрс хэлбэрийг “зөвтгөж” буй. Тэд СЕХ шийдвэрээсээ буцах хүртэл тэмцлээ зогсоохгүй гэдгээ мэдэг дэж байна.


URL:

Сэтгэгдэл бичих