Урын сандаа дахин нэг дуутай болжээ
“Тусгай салаа”-ны Дэндэв “том” болчихжээ. Түүний том хувилбар Кекүшюзан Батбаяр саяхан “Ааваа зорино” дууг дуулж, клип хийлгэсэн байна. Морь хөтөлсөн монгол эр цагаан тал дээр цээж дүүрэн амьсгалан, хоолой мэдэн дуулах тэр дүр нь ч бас чамгүй зохисон харагдана лээ.
Улс төрчийн зөөлөн сэнтийд заларч, нийтийн дууны гүнж Т.Баясгалантай гэр бүл болж нуган үртэй болсон. Дуучин гэргийтэй болсон эрхэм гишүүн маань дуу хуурт нэлээд дуртай болжээ. Цэргийн хуаранд оччихсон ногоон эрээн хувцастай, гитар тоглон, хөгшин хал цэргийн дүр бүтээж байгаад “Хилийн тэнгэр цэлмэг байгаасай” дууг гэргийтэйгээ хамтран ямар ч дуучнаас дутахааргүй дуулсан байна лээ.
URL: