АНУ-ын “Ногоон карт”-ны сугалаа явагдаж байна

АНУ-ын засгийн газраас тус улсад цагаачлагч багатай улсуудын иргэдэд  50,000 ширхэг ногоон кардыг олгодог билээ.  Энэ жилийн DV-2014 сугалааны бүртгэл: 2012 оны 10-р сарын 1-нээс эхлэн 2010 оны 11-р сарын 3-ны хооронд явагдаж байна.
Сугалааг АНУ-ын төрийн департаментаас зарлан явуулдаг ба 2002 оноос эхлэн зөвхөн электрон хэлбэрээр буюу интернетээр маягт бөглүүлж авдаг болсон.

Канад, Хятад, Бразил, Колумб, Доминик, Эл Сальвадор, Эквадор, Гуатамала, Перу, Хаити, Энэтхэг, Ямайк, Мексик, Пакистан, Филиппин, Польш, Өмнөд Солонгос, Вьетнам, Нэгдсэн Вант (Хойд Ирланд-с бусад) зэрэг улсууд нь өнгөрсөн 5 жилд 50-с дээш мянган хүнийг цагаачлалын шугамаар АНУ-д илгээсэн учраас DV сугалаанд оролцох эрхгүй байгаа ба бусад улсын иргэд тэр дундаа манай Монгол улсын иргэд чөлөөтэй оролцох эрхтэй. Хонг Конг, Макау, Тайвань зэрэг улсад төрсөн хүмүүс оролцох боломжтой. DV-2011 сугалаанаас эхлэн ОХУ оролцох боломжтой болсон. Мөн Косово нэмэгдэж орсон.

Тэгвэл тус бүртгэлийн Цогц Харилцаа төв 4 дэх жилдээ бүртгэж байгаа  бөгөөд  Бүртгүүлэгчдийн цээж зургийг авч сугалаанд бэлдэж өгнө, биеэр ирж зургаа авахуулах боломжгүй гэр бүлийн гишүүний фото зургаас татаж зураг бэлдэж өгч байгаа юм байна.

Бүртгүүлэхэд таны зүгээс ямар ч бичиг баримт шаардлагагүй

Багахаан цаг зав зарцуулаад жилдээ нэг болдог сугалаанд оролцож азаа үзээрэй.
Хаяг: Сүхбаатар дүүргийн эсрэг талд “Цэцээ Гүн” -ий байр 200 тоот Цогц Харилцаа Төв. Утас: 7012-1080

 


URL: