Орон сууцны зээл зургаан хувь болвол сард 400-200 мянгыг тєлнє
Шинэ бvтээн байгуулалт” хєтєлбєрийн хvрээнд “100 мянган айл орон сууцны хєтєлбєр”-ийг хэрэгжvvлэх гэж байгаа. Энэ талаар ЗТБХБЯ-ны харьяа Сургалт судалгаа хєрєнгє оруулалт барилга захиалагчийн албаны дарга Б.Чинтулгатай ярилцлаа.
-“100 мянган айл хєтєлбєр”-ийг цаасан дээр хэрэгжvvлэх амархан. Гэвч яг бvтээн байгуулалт хийхэд хєрєнгє мєнгєнєєсєє илvv газрын асуудал гацаа vvсгэж магадгvй гэж зарим хvн сануулаад байгаа?
-Ерєнхийдєє хєтєлбєрєє хэрэгжvvлэхийн тулд урьдчилаад тєлєвлєгдсєн байршилд буй гэр хорооллуудаар явж єрхийн судалгаа хийж vзсэн. Судалгаанаас vзэхэд нийт єрхийн 50 орчим хувь нь газраа орон сууцаар солъё гэсэн бол 8-10 орчим хувь нь газраа зарахгvй гэсэн. Бусад нь эргэлзэх юм уу олонхийн саналыг харъя гэж байсан. Vvнд vндэслээд гэр хороололд амьдардаг ихэнх єрх газраа орон сууц, бэлэн мєнгє болгох сонирхол байгаа юм. Нєгєє талаас, гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг тєрєєс дэмжээд єгвєл Баянзvрх дvvргийн зургадугаар хороолол шиг хурдан барилгажих боломжтой. Хоёр жилийн ємнє гэр хороолол байсан эл газар єнєєдєр 80 хувь нь орон сууц болсон. Тиймээс гэр хорооллыг орон сууцжуулах ажил манайд цоо шинэ зvйл биш. Vнэхээр тєр газраа иргэддээ хувьчилсан хэдий ч, инженерийн шугам сvлжээг нь татаж єгєєгvй учраас орон сууцжуулах ажил гацаад байгаа юм. Тиймээс тєр, хувийн хэвшил, болон иргэний эрх vvрэг, оролцоог зааглан тодорхойлоод єгчихвєл хурдан барилгажина. Гадаадынхны туршлага ердєє л энэ.
-Гэр хорооллыг орон сууцаар солино гээд баахан барилга баригдчихдаг. Эргээд барилгын компаниуд 2008 оных шиг хямралд автчих юм биш байгаа?
-Гол нь хот байгуулалт гэдэг тусдаа шинжлэх ухаан. Энэ шинжлэх ухааныг барилгын зураг тєслийн институт хийдэг байсан. Гэвч татан буугдснаар єнєєдєр зарим хvн єєрийн vзэл баримтлалаар хот байгуулалт ярьдаг болж. Хотын тулгамдсан асуудал нь хотоо тєлєвлєлтийн дагуу байгуулахгvй байгаа юм. Дээр нь, орон сууцжуулах хvрээнд хэтэрхий их зээлийн эх vvсвэр бvрдvvлээд єгчих юм бол хаа хамаагvй хуучин байшин аваад vнийн хєєрєгдєл vvснэ. Нєгєєтэйгvvр, нийлvvлэлт тал руугаа хэлтийвэл хэт их орон сууц бий болж, иргэд худалдан авах чадамжгvй болчихно. Энэ хоёрыг тэнцвэржvvлэх ёстой. Тиймээс бага хvvтэй зээл єгье гээд л байгаа юм.
-Тэгвэл арилжааны банкууд жилийн 6-8 хувийн хvvтэй зээл олгох болов уу. Ер нь, арилжааны банкаар дамжихаар л тэд єєрсдийн ашгаа оруулаад хvv нь нэмэгддэг шvv дээ?
-Энэ талаар их ярьсан. Гол нь арилжааны банкууд тєр єєрєє бага хvvтэй хєрєнгийн эх vvсвэрийг дамжуулан єгчих. Тэгвэл иргэдэд олгох зардал дээрээ олох ашгийнхаа хэмжээг маш багад барья гэсэн. Ингэвэл иргэнд 6-8 хувийн хvvтэй зээл арилжааны банкууд єгч болно. Гол нь, тєр зохицуулалт хийж єгєєч гээд байгаа.
-Засгаас бол жилийн зургаан хувь гэж тогтоод байх шиг байна. Єнєєгийн иргэдийн амьжиргааны єртєгт яг таарсан зээлийн хvv мєн vv?
-Бололцоотой. Бид нар зах зээлийн жишгээр одоо єгч буй банкны хvvтэй харьцуулан бодож vзсэн. 60 ам.метр байр авлаа гэхэд єнєєдєр зах зээлд 900 ам.доллар байна. 30 хувийг нь урьдчилж єгєєд vлдсэн 70 хувийг нь зээлээр єгєх юм бол банкны хvvгээр сард маш их мєнгє тєлнє. Харин зургаан хувь болвол сард 400 мянган тєгрєг тєлнє. Vндсэндээ 2-2.5 дахин хямдарч байна гэсэн vг. Шинэ бvтээн байгуулалт хєтєлбєр нь ажилгvйдэл, ядуурлаас гарахын тулд ажлын байр бий болгож байгаа. Энэ фронтод хєдєлмєр эрхэлдэггvй иргэд нь мэргэшин ажилтай болж, ажилтай нэг нь зэрэг дэвээ ахиулж, цалин нь нэмэгдэх ёстой. Эргээд иргэд орон сууцныхаа зээлээ тєлєх чадамжтай болох юм. Учир нь, эл хєтєлбєртэй зэрэгцэн 5700 авто зам, 1100 км тємєр зам, Сайншандын цогцолбор, барилгын материалын vйлдвэр гээд тєсєл хамт хэрэгжинэ. Нийлбэр дvнгээрээ дєрвєн том тєсєлд таван мянгаас доошгvй ажлын байр бий болох юм.
-Тєрєєс 800 тэрбум тєгрєгийн бонд гаргана гэсэн. Энэ нь хєтєлбєр хэрэгжvvлэхэд хvрэлцээтэй юу?
-УИХ, Засгийн газарт бондын баталгаанд зориулаад 1.9 тэрбум их наяд тєгрєгийг бий болгоход зориулж эрх єгсєн. Засгийн газраас баталгаагаа Хєгжлийн банкинд єгнє. Харин Хєгжлийн банк 1.9 их наяд тєгрєгийг босгох vvрэг хvлээж, дотоодын хєрєнгийн биржээр vv эсвэл гадны хєрєнгє оруулалт татах уу гэдгийг шийдэх байх. Олон арга замаар хєрєнгийн эх vvсвэр бvрдvvлнэ. Санхvvжилт их учраас. Дєрвєн тєслийн эхлэл мєнгє нийдээ 20 тэрбум ам.доллар. Энэ бол эхлэлийн мєнгє.
-Хєрєнгє оруулалт татахаар Хятадын экспорт, импортын банкны удирдлагатай уулзсан гэсэн. Хоёрдогч зах зээлийн тухай ч яриад байгаа шvv дээ?
-Судалгааны чиглэлээр бид очиж уулзсан л даа. Манайд ийм тєсєл, хєтєлбєр хэрэгжих гэж байна. Та нар оролцох уу гээд санал бодлоо солилцсон. Хятадын экспорт, импортын банк 100 хувь тєрийн ємчит. Хятад орны экспорт, импортыг дэмжих зорилготой, хєнгєлєлттэй зээл єгдєг. Тэдний зvгээс хєрєнгє оруулж байна. Эргээд танайх уул уурхайн бvтээгдэхvvнээ манайд экспортлооч гэсэн хvсэлт тавьсан. Манай зvгээс тєсєл хэрэгжлээ гэхэд тоног тєхєєрємж, машин, барилгын заслын материал авна. Эцсийн шийдийг Засгийн газар гаргана.
-Ипотекийн корпорацитай ярилцаад барилгын зах зээлийг хєгжvvлье. Тэгэхдээ vнэт цаас гаргая гэж ярилцсан гэсэн?
-Жишээ авъя л даа. Надад бэлэн 5-6 сая тєгрєг байлаа гэхэд хэрэгцээтэй машинаа авлаа гэж бодьё. Гэтэл амьдралын явцад надад дахиад мєнгєний хэрэгцээ гарлаа гэхэд ББСБ-д хандан зээл авна. Бидний яриад байгаа санаа яг vvнтэй адил. 100 мянган айл хєтєлбєрийг хэрэгжvvлэхэд хєрєнгє оруулалт маш чухал. Тиймээс 100 тэрбумыг тvгжихийн оронд vнэт цаасжуулаад єєр бэлэн мєнгєтэй хvнд санал болгоод, тэр мєнгєєр нь дахиад орон сууцжуулаад явах. Энэ нь орон сууцны зах зээлийг хурдасгах арга. Энэ аргыг дэлхийн олон орон хэрэгжvvлж байсан. Єнєєдєр бидний яриад байгаа Нийгмийн даатгалын сангийн тэтгэврийн санд мєнгє зvгээр л vхмэл хэлбэрээр хадгалагдаад байдаг. Гэтэл гадаад оронд тэтгэврийн сангаа эргэлтэд оруулан мєнгєє арвижуулдаг. Тэгэхээр vнэт цаас хэн авч байна вэ гэхээр урт хугацааны тогтвортой сангууд авдаг. Зvгээр байлгахаар хvvтэй мєнгє худалдаж аваад сангаа арвижуулж байдаг. 30,40 жил хєрєнгєє эргэлдvvлдэг. Нєгєє талаас, эдийн засагт хувь нэмэр оруулж эргэлтэд ордог. Ийм л хєрєнгє єсгєх бодлогыг хаана хаана хєгжvvлэх ёстой. Тэрнээс тєр 100 хувь орон сууцжуулна гэж байхгvй. Мєнгєє бид л тvгжиж байна шvv дээ. Нэг тэрбум тєгрєг олж ирчихээд 25 жил хvлээгээд байж олохгvй. Тиймээс vнэт цаасжуулаад хотоо байгуулна. Эдийн засгийн талаасаа манай тєрийн гаргаж байгаа шийдвэр сул байгаа юм. Хувийн хэвшлийнхэн яагаад хурдтай ажилладаг вэ гэхээр энэ механизмыг хардаг, мєнгє урсч байгааг хардаг болохоор тэр. Харин тєр мєнгєний vнэ цэнийг мэдрэх мэдрэмж бага.
-Эхлээд инженерийн байгууламжийн ажил зургаан хороололд зэрэг явах уу?
-Тэгнэ ээ. Зургаан хорооллын инженерийн байгууламж зэрэг явахдаа гол магистрал шугамуудаа хороолол руу татна. Цаг хугацаа давчуу байгаа учраас газар чєлєєлєлт, инженерийн шугам сvлжээ бас зэрэг хийнэ. Буянт-Ухаад 1800 айлын орон сууцны ажил баригдана. Энэ жилээс Хятадын хєнгєлєлттэй зээлээр долоо, 14 дvгээр хорооллыг орон сууцжуулна. Нийтдээ 5000 орчим айлын барилгын ажил эхэлнэ.
-Єнгєрсєн долоо хоногт нийслэл дээр “Шинэ бvтээн байгуулалт хєтєлбєр” хэрэгжvvлэх талаар холбогдох албаны хvмvvс уулзаж ярилцсан. Уг уулзалтаас ямар vр дvн гарав?
-Боломжийн хувилбар гаргасан л даа. Гэр хорооллыг орон сууцжуулахдаа шинэ суурьшлын бvс гаргах хэрэгтэй гэж vзсэн. Учир нь, орон сууцны хєтєлбєрт хамрагдсан айлуудад суурьшлын бvс тогтоож єгєхгvй бол дахиад л нийслэлийн аль нэг дvvргийн гэр хороололд суурьшина шvv дээ. Сонгуулиас ємнє л барилгын ажлаа эхлэх хэрэгтэй. Тэгэхгvй бол газрыг нь хувьчилчихвал бvтэхгvй шvv дээ. 300 айлын орон сууцны барилга баригдчихвал гайгvй байх аа. Энэ л тулгамдсан асуудал байна даа.
URL: