Жагсагч Г.Уянга жагсахгүй байхыг уриалдаг болжээ
Жагссаар байгаад л УИХ-ын гишүүн болчихсон гэвэл бараг л онох нэг хүн Парламентад сууж байгаа. Тэр хүн бол АНАТХ /хуучин нэрээр/-ын тэргүүн байсан Г.Уянга. 2008-2012 оны хооронд болсон бүхий л жагсаал цуглаанд оччихсон, заримыг нь зохион байгуулаад явж байдаг асан тэрбээр гишүүн болсныхаа дараа гэнэт ухаан орсон бололтой. Тэрбээр Өвөрхангайн 10 дугаар тойргийн асуудлаар СЕХ-ноос гаргасан шийдвэрийг эсэргүүцэн жагсч байгаа иргэд дээр очин жагсааал хийхгүй байхыг уриалжээ. “МАН ялагдсан ч жагсдаг, АН ялагдсан ч жагсдаг. Ямар хаашаа юм бэ. Зарчимтай бай” хэмээн сургааль айлдсан байна. Харин жагсагчид мань хүнийг хөөгөөд явуулжээ.
Эх сурвалж: www.mminfo.mn
URL: