2012 ОНЫ ОЙРХИ ДОРНОДЫН ҮЙЛ ЯВДЛУУД : ДЭЛХИЙН III ДАЙНЫГ ӨДӨӨХӨӨӨР БЭЛТГЭЖ БАЙНА!!!
Том гүрнүүдийн геоулстөрийн мөргөлдөөн + “ардчилсан” Монголын эрүүл ухаанаасаа “эрх чөлөөтэй” болсон эрх баригчдынхаа гайгаар Монгол улс дэлхийн III дайнд түшиц талбар нь болох уу?
Өнөө үед дэлхийн даяар газар сайгүй улам бүр хурдаа аван дүрэлзэн ассаар байгаа дайн зэвсэгт мөргөлдөөнүүд нь дотоод учир шалтгаан, мөн чанараараа өөр хоорондоо олон зүйлсээр харилцан нөхцөлдөж улам бүр хэцүү ярвигтай болсоор байна. Иймээс аль нэг үйл явдлыг тусад нь сугалан авч үзэх нь тун үр дүн багатай. Чухамдаа ийм учраас өнөөгийн энэ өрнөж байгаа үйл явдлуудыг ойлгож ухаарч ойрын ирээдүйн биднийг хүлээж байгаа тэр үйл явдлуудыг урьдчилан харахын тулд өнөөгийн энэ бүх бүрэлдсэн нөхцөл байдлыг нийтэд нь авч үзэх зайлшгүй шаардлага урган гарч ирж байгаа юм.
21-р зууны геоулстөрийг зөвхөн цэнэгт хошуунуудын тоог авч үзснээр ойлгох боломжгүй юм аа. Сирид болж байгаа иргэний дайн, Египетийн үргэлжилсээр байгаа “арабын хавар”, Ливи ба Иракт төр улсыг нь бараг устгасан байгаа, Хятадын хурдацтай өсөлт, Япон дахь атомын станцийн сүйрэл, Евро бүсийн өр-нийгмийн хямрал, Польш дахь АНУ-ын ПРО (пуужингаас хамгаалах систем) систем, Ираны энхийн цөмийн хөтөлбөр, одоо удахгүй эхлэхээр ойртож байгаа гэх “латинамерикийн хавар” гэх мэт олон үйл явдлууд өрнөж байна.
Энэ бүхнийг гүйлгэн харах юм бол бид бүхэн тэндээс эмх замбараагүй, ойлгомжгүй байдлаас өөр юу ч олж харахгүй байгаа билээ. Гэсэн хэдий ч энэ бүхнийг үнэн зөвөөр нь тайлбарлаж чадах тэр бүрэлдсэн байгаа нөхцөл байдлынх нь загварыг хэрэглэх юм бол бид бүхэн шууд л бүх харилцан холбоонуудыг нь, хийж байгаа үйл хөдлөл алхамуудыг нь, өнөөгийн энэ дэлхий дахинг далдаас бүрэн хяналтандаа оруулсан байгаа тэр хүчнүүдийн эрхшээл тачаалын дагуу хийгдэж байгаа тэр бүх явуулга, хорлонтой үйл ажиллагаануудыг нь олж харж чадах юм.
ТВ, сонингуудад бүү итгээрэй…
Хүн аливаа нэг зүйлийн тухай мэдээллийг олж мэдсэн байх нь сайн. Гэвч хэрэв та энэ өгсөн мэдээллийг эргэцүүлэн бодож өөрийн дотоод ойлголт төсөөлөлтэй холбож задлан шинжилж зохих хэлбэрт нь оруулах чадваргүй бол энэ мэдээлэл нь ямар ч ашиггүй юм. Хэтэрхий олон түүхий мэдээллүүд нь хүний тархийг зүгээр л дүнхүү болгож орхидог. Чухам ийм учраас сонины нүүрэн дээрээс бараг хашгирч байдаг гарчгуудаас, ТВ-ийн шуурхай мэдээнүүдээс, алан хядагчдын аюулуудын тухай түгшүүрт мэдээнүүдээс, шоу-бизнесийн мэдээний хөтлөгчид нараас холхон шиг явах нь илүү ухаалаг хэрэг болох юм.
Энэ бол яг л Клод Моне-гийн импресионист уран зургийг үзэж байгаатай төстэй юм: түүний зургийг ойрхноос харахад баахан өнгө өнгийн тосон будгийн толбонууд мэт харагддаг ба харин хэдхэн алхам хойноо ухарч алхах юм бол таны нүдний өмнө энэ зураг бүх гоё сайхнаараа тодрон гарч ирдэг билээ.
Өнөөгийн энэ мэдээллийн эмх замбараагүй орилолдооноос жаахан хийсвэрлэн хөндийрч өнөөдөр дэлхий дээр ноёрхож байгаа энэ ОНМХэрэгслүүдийн зүгээс явуулж байдаг таныг үнэнийг олоод харчих вий гэсэн эсэргүүцлийг нь үл хайхран бид бүхэн энэ бүх үйл явдлуудын хооронд дахь тэр учир шалтгаанууд, үнэн зөв холбоосуудыг нь олох зайлшгүй шаардлагатай байгаа юм.
Өнөөгийн байдлаар бидний олонхи нь манай гариг одоо дайны нөхцөл байдалд байгаа гэдгийг эрхбиш сэхээрч ухаарсан байх гэж найдаж байна. Харин энэ дайн харь гаригийн хүмүүсийн эсрэг явж байгаа юм биш ээ! (зарим хүмүүст ингэж хэлбэл арай ойлгомжтой байх болов уу )
Манай энэ гаригийн соёл иргэншлүүд өөрсдийнхөө дотор өөрсдийнхөө эсрэг иргэний дайн хийж байна!
Одоо дэлхийн мэдээллийн агентлагуудын өгч байгаа юмыг нь үзэж харж уншаад – аан зарим улс орнууд хоорондоо л дайтаж байгаа юм байна гэж бодож байж болноо, гэхдээ энэ бүхэн тийм ч энгийн хялбар бус юм аа. Асар нөлөө бүхий, хууль бус, бүрэн дарангуйлагч гэхдээ манай Гаригийн бараг бүх улс орнуудын, ялангуяа – АНУ-ын засаглал, эрх мэдлийн бүтцүүдэд гүнзгий шургалж бэхжиж авсан маш цөөн хэдхэн элитийн эрхшээлээр өнөөгийн энэ дэлхий даяарх дайнуудыг хийж байгаа юм.
Энэхүү элит бол мэс ажиллабараар огтлон авч хаях боломжгүй яг л хорт хавдар шиг байгаа боловч бүх хүн төрөлхтнийг цаашид үхэл сүйрэлд хүргэхгүйн тулд энэ хорт хавдарыг сулруулж мөн цааш үсэрхийлэхийг нь зогсоохыг оролдож болноо. Одоо хүн төрөлхтөнд дэлхий дахинг боолчилж байгаа энэ хорт хавдарыг устгахын тулд нэг тийм “химийн эмчилгээ” зайлшгүй болоод байгаа юм.
Энэхүү хүнд өвчний нэг тод шинж тэмдэг бол өнөөгийн АНУ дахь нийгмийн болон улстөрийн тэгш бус байдал юм. Одоо энэ улсын хүн амын 1 хувь баячуудад үндэстний бүх баялагийн 35 хувь, харин ядуус болох 90 хувьд нь ердөө л 25-хан хувь ноогдож байна. Одоо Конгресс, Сенатын ихэнх гишүүд болон бараг бүх дээд албан тушаалтнууд яг энэ “ганцхан хувь баячууд”-ын эгнээнд багтаж байгаа нь нөхцөл байдлыг улам ч төвөгтэй болгож байгаа юм.
Эдгээр элитүүдийн цаад далд хүслүүд, урт хугацааны төлөвлөгөөнүүд, гол зорилгууд болон нууц хуйвалдаануудыг нь ойлгож ухамсарлах нь ялангуяа АНУ, Их британи, Австрали болон Европын иргэдэд онцгой зайлшгүй шаардлагатай болоод байна. Ер нь албан ёсоор бол чухамдаа эдгээр улс орнуудын цэрэг дайчид энэ элитүүдийн хүсэл эрхшээлд таалагдаагүй улс орнуудыг үндэстний лидерүүдийнхээ тушаалаар дайрч дээрэмдэн тонож устгаж байгаа шүү дээ.
Аргентин, Колумби, Нигери эсвэл Малайзын сонгогчдын алдаануудын үр дүн, золиосууд нь тэр сонгогчид өөрсдөө л болж байдаг билээ. Харин АНУ, Их британи эсвэл Францын сонгуулиудаас олон сая хүмүүсийн хувь заяа хамаарч байна. Энэ олон хүмүүс барууны энэ орнуудын нисэх онгоцуудын дайралтууд, цэргийн түрэмгийлэл, зохиомол төрийн эргэлт ба бөмбөгдөлтүүдийнх нь золиосууд болох бүрэн эрсдэлтэй байгаа юм.
Айрон Моунтийн тайлан
1960-аад оны сүүлчээр гарсан “Энхтайван байдлыг хадгалах боломжууд ба ингэх хэрэгтэй эсэх тухай Айрон Моунтийн тайлан” гэдэг нэртэй нэг тайланг тэр үеийн АНУ-ын батлан хамгаалах яамны сайд Роберт Макнамарын захиалгаар “Гудзоны институт” бичсэн юм. Зарим хүмүүс энэ тайлан – номыг “тавьсан урхи” гэж тооцдог. Гэвч түүн дотор бичсэн тэр зүйлүүд нь XX зууны сүүлчийн хагаст болж өнгөрсөн тэр бүх үйл явдлуудтай бараг бүрэн нийцэж байгаа юм.
Энэ тайланд бичснээр бол энэ тайлан-номыг нэрсийг нь нууцалсан 15 хүнтэй судалгааны тусгай нэг ажлын хэсэг хамтран бичсэн ба энэ тайлан нь өргөн олон нийтэд зориулагдаагүй эд байсан ажээ. Энэхүү “… тайлан”-д хийсэн хамгийн гол дүгнэлт бол АНУ-ын засгийн газруудад өөрсдийн засаглал, эрх мэдлийг бэхжүүлж барьж байхын тулд дайн эсвэл түүнтэй төстэй зүйл зайлшгүй шаардлагатай юм гэсэн дүгнэлт юм.
Энэ тайланд бичснээр, ийм дайнуудын шалтгаанууд нь олон улсын сөргөлдөөн ба ашиг сонирхлын мөргөлдөөн биш ажээ. Ихэнх тохиолдолд дайнч улс үндэстнүүд өөрсдөө мөргөлдөөнүүдийг хайж байдаг ба тэдэнд хэрэгтэй учраас тэд өөрсдөө ийм мөргөлдөөнүүдийг бий болгодог гэж хэлбэл илүү логиктой байх биз ээ. Дайн бол ийм улсын хүч чадлыг бүрэн харуулдаг аж. Ийм учраас одоо бодиттой өрнөж байгаа болон цаашид боломжтой дайнууд нь нийгмээ цаашилбал бүх хүн төрөлхтөнг бүрэн хяналтандаа байлгах өнцгөөс нь авч үзвэл тэдний хувьд амьдрал эсвэл үхлийнх асуудал нь ажээ.
Мөн түүнчлэн энэ “… тайлан”-д зааснаар, үй олноор хөнөөх зэвсгийн үйлдвэрлэл нь хэзээд эдийн засгийн “алдагдлуудтай” холбоотойгоор ойлгогдож байсан ажээ. Харин энэ тайланд “дайн зөвхөн дайн л зэвсэглэлтэй холбоотой асуудлыг шийддэг” учир дайн бол улстөрийн ямар нэг элдэв саад тотгоргүйгээр эдийн засгийн ийм зохиомол эрэлтийг бий болгож байх маш чухал хэрэгсэл юм гэж номолсон байдаг.
Энэхүү “… тайлан”-гийн эцэст “даян дэлхийд энхтайван” байлгах нь зөвхөн бидний хувьд хүсэхээр зүйл биш төдийгүй манай улс нийгмийн ашиг сонирхолд нийцэхгүй, учир нь дайн бол эдийн засгийн зэрэгцээ нийгмийн болон соёлын зорилгуудад үйлчилдэг гэсэн дүгнэлтийг тэнд хийсэн байдаг.
“Дайны байнгын аюул занал нь манай засгийн газрын оршин тогтнож байх бат бэх үндэс нь юм. Энэхүү аюул занал нь манай улстөрийн шийдвэрүүдийн үндэслэл нь болж өгдөг ба дайн бол бодит байдал дээр манай улс үндэстний нэгдмэл байдал гэсэнтэй утга нэг үг юм. Дайн байлдаанууд байхгүй байх нь улсын тусгаар тогтнол байхгүй байгааг мөн уламжлалт нэг угсаатны улс биш болохыг гарцаагүй ил гаргаж ирдэг”. Ийнхүү “дайнууд бол манай хүн ам ба түүний цаашид оршин тогтнож байхад зайлшгүй шаардлагатай тэр нөөц баялагуудын хооронд дахь хүлээн зөвшөөрч болохуйц тэнцвэрийг барьж байх үндсэн шалгарсан арга хэрэгсэл юм. Дайныг хүн төрөлтний хосгүй хэрэгцээ шаардлага гэж тооцож байх нь зөв юм” гэж энэ тайланд бичсэн байгаа..
Ийнхүү АНУ, Англи, Европ зэрэг улс орнуудад бэхжиж авсан дэлхийн энэ элитүүдэд цаашид тэсч үлдэж байхын тулд дайн, дайны аюул занал ба дайны тухай цуу ярианууд бол ус агаар шиг зайлшгүй шаардлагатай ажээ.
Гэвч Америк, Их британи ба тэдний холбоотнуудад ямар ч хамаагүй нэг дайсан хэрэггүй ажээ. Тэдэнд сүрдмээр том, маш аюултай, “аймшигтай” дайсан л байнга хэрэгтэй байдаг. Энэ дайсан нь эхлээд Герман байсан, дараа нь Япон, ЗХУлс, “Улаантны аюул” гэгч байсан юм. Өнөөдөр энэ хадны мангаагийнх нь дүрд “лалын суурь үзэлтнүүдийн зүгээс гарч байгаа алан хядагчдын аюул занал” тоглож байна. Гэсэн ч энэ хөшигний ар дахь элитийн овоо хараа одоо Орос ба Хятадын зүг шилжиж байна.
Орос улсын хувьд…
Саяхныг хүртэл Орос улс барууны энэ гүрнүүдийн түрэмгийллийг тогтоон барьж ямар нэг байдлаар буфер, хана, тоормозны үүргийг гүйцэтгэж байсан билээ.
Орос улс ийм буфер болчихлоор түүнийг бүсэлж сульдаахыг хүссэн барууныхны гарт бүх дэлхий дахин хэлмэгдэж эхэлдэг. Үүний жишээнүүд бол Серби, Ирак, Афганистан, Пакистан, Ливи ба Палестин юм. Энэ бүх тохиолдлуудад Орос улс АНУ, Их британи, Европын холбоо ба Израйлыг цэргийн үйлдлээрээ бус харин дипломат “хэл үгээрээ” сөрөн зогсож байсан юм. Гэвч барууны гүрнүүд тэрбайтугай НҮБ-д ч гэсэн санасандаа хүрч чадаж байсан билээ.
Гэвч дээхнэ үеэс Орос улс Барууны амбийцнуудын эсрэг улам улам тоормозны үүргийг гүйцэтгэх болсон ба энэ хүчин чармайлт нь одоо Иран ба Сирийн асуудал дээр онцгой тод харагдаж байгаа. 2011 оны 11-р сар ба 2012 оны 2-р сард Орос улс НҮБ-ын хоёр тогтоолд хориг тавьсан юм. Энэ тогтоолыг АНУ, Их британи, Франц улсууд Сирийн эсрэг зүтгүүлж байгаа билээ. Хэрэв энэ тогтоолууд нь батлагдсан бол Сири улсыг өнгөрсөн жил НҮБ-ийн 1973 тоот тогтоолын дагуу барууны “энхтайванчдын” бөмбөгдөлтөнд сүйрсэн устсан Ливи улсын хувь заяа дайрах байсан юм. Үүнээс гадна Орос улс МАГАТЭ-гийн хуурамч тайлангуудыг нь хүлээн аваагүй бөгөөд цөмийн хөтөлбөрийнх нь төлөө Ираны эсрэг авах гэж байсан тэр санкцийн тогтоолыг нь дэмжээгүй юм. Үүнээс гадна Персийн булан ба Газар дундын тэнгис дэх НҮБ-ийн нэрэн доорхи үнэндээ бол НАТО-гийн цэргийн оролцоог тэнцвэржүүлэх гэж Орос улс тийш нь ихээхэн хэмжээний цэргийн хүчээ илгээсэн юм.
Тэнд дайны ажиллагаа эхлэх магадлал нь хир байсныг одоо таахад хэцүү. Гэсэн хэдий ч энэ арга хэмжээ нь АНУ, Их британи, Франц ба Израйлийг “тайвшруулах” үр дүнтэй арга хэмжээ болсон ба тэд Иран ба Сири рүү дайран орох заналхийллээ хэрэгжүүлэхийг хойшлуулахаас өөр аргагүй болсон юм. Гэвч АНУ холбоотнуудтай хамтран энэ улс орнуудад гаднаас нь зохиомол иргэний дайн өдөөн дэгдээх, “арабын хавар” нэр авсан дотроос нь хувьсгал гаргах гэмт ажиллагааны тактиктаа шилжээд байгаа.
Энд хамгийн гол асуудал нь Орос улс хатуу хана болон хувирч барууны энэ гүрнүүдийн өмнүүр хоёрдмол утгагүйгээр улаан зураас татахаасаа өмнө Баруунд өөр бас ямар хэрэг тарихыг нь зөвшөөрөх вэ гэдэгт л оршиж байгаа юм.
Хэрэв Орос улс үүнийгээ эцсийн эцэст хийх юм бол барууны энэ орнууд эсвэл энэ бүх зорилгуудаасаа хойшоо ухрах эсвэл энэ ханыг нь эвдэхээс өөр аргагүй болох юм. Тэд юу гэж шийдэхээс бид бүхэн Дэлхийн энэ III дайнд оролцох эсвэл үгүй гэдэг нь шалтгаалах юм.
Барууны гүрнүүд энэ тохиолдолд ямар шийдвэр гаргахад нөлөөлөх чухал хүчин зүйл нь Хятад улс байх болно. Учир нь дээр хэлсэн бүх зүйл Хятадын хувьд ч бараг адилхан юм. Дэлхийд одоо ноёрхож байгаа элитүүд эдийн засаг, улстөр, хүн амын тоо нь хурдан өсч байгаа тул Хятад улсыг стратегийн өрсөлдөгч, ирээдүйн дайснаа гэж үзэж байгаа. Үүний хажуугаар Хятад Номхон далайн нэг сав газар ба Энэтхэгийн далайд өөрийн оролцоог нэмэгдүүлсээр байгаа билээ.
Хятад улсын хувьд…
АНУ ба Их британи хоёр Хятадын агаарын цэргийн болон тэнгисийн цэргийн хүчнүүд нь энэ улсын газарзүйн байрлалтайгаа нийлээд, тэнгис үрүү гарах маш хязгаарлагдмал гарцтай Орос улстай харцуулбал Хятадад дэлхийн гол гол далай тэнгисүүд дээр хяналтаа тогтоох хамаагүй том боломжуудыг олгож байгаа гэдгийг сайн ойлгож байгаа. Үүнээс гадна Хятад улсад АНУ 2 их наяд долларын өртэй, Европын холбоо 1 их наяд еврогийн өртэй байгаа нь АНУ-ын долларыг нэг л удаагийн оролдлогоор бүрэн сүйрүүлж чадах санхүүгийн хөшүүргийг Хятадын гарт өгч байгаа юм.
Гэхдээ нөхцөл байдлыг зөвхөн санхүү-эдийн засгийн байр сууринаас авч үзэж болохгүй юм. Барууны олон шинжээчид Хятад улс АНУ-ын сангийн яамны өрийн бичгүүдийг нь нэгэн зэрэг зах зээл дээр гарган шидэж чадахгүй гэдэгт итгэлтэй байгаа. Учир нь тэгвэл энэ өрийн бичгүүдийн үнэ нь шалдаа унаж хятадын валютын нөөцүүд нь бас тэг болох тул энэ нь эргээд Хятадын эдийн засгийг цохих болно гэж тэд тооцож байна.
Гэвч Хятадын энэ Эзэнт улсын ард 10 мянган жилийн түүх нь бий, тэгээд ч хятадууд өөрсдийнхөөрөө бодож сэтгэдэг. Хятад улс залуухан Америкийн Эзэнт гүрэнтэй шатраа нүүн тохиромжтой мөчийг хүлээж байна. Хятад улс харин дайны асар том энэ машиныг тэжээж байхад нь АНУ-д зайлшгүй шаардлагатай байгаа америк долларын системийг нь унагахаар санхүү-эдийн засгийн энэ түүц хөзрөөрөө бус харин геоулстөрийн хөзрөөрөө тоглохоор өлхөн шийдэж чадах юм. Магадгүй, Хятад эхлээд цэргийн хүчээ бус харин санхүүгийн хөшүүргүүдээ ажилд нь оруулахгүй гэж үү?
Хятадын энэ “өсөлтийг” бодол дотроо барьж байх юм бол одоо алс холын олон газар бүс нутгуудад АНУ-ын эрх баригчдын үйлдэж байгаа энэ үйл хөдлөлүүдийнх нь цаад сэдлийг нь ойлгоход хамаагүй амар хялбар болох юм. Учир энэ бүх “арабын хаврууд” ба “хувьсгалт бослогууд” гэгч нь Хятадын талаархи АНУ-ын стратегийн болон тактикийн зорилгуудыг нь шийдэж өгч байгаа юм.
Жишээ болгож Ойрхи Дорнодыг авч үзье. Асар их газрын тосны нөөцтэй стратегийн чухал энэ бүс нутгийг хяналтандаа барьж байх нь АНУ-д Оросын эсрэг үйл ажиллагаа явуулах түшиц газар нь болж байдгаас гадна энэ бүс нутгаас Хятадад нийлүүлж байгаа газрын тосны нийлүүлэлтийг нь нэгэн зэрэг хааж байгаа юм.
Хятад улс АНУ шиг дэлхийд дангаараа жанжлахыг хүсэхгүй байгаа ба харин Барууны цэргийн түрэмгийлэл, колоничлол ба бусад нөлөөг нь тогтоон барьж байх Ази-Номхон далайн сав газрын гол хүч хэвээр үлдэхийг л хүсч байгаа юм.
Хэрэв Хятад одоо алгуурхан, гэхдээ лавтайяа ойртсоор байгаа геоулстөрийн хамгийн гол 2 зорилгодоо хүрэх юм бол Самуэль Хантингтон “Соёл иргэншлүүдийн мөргөлдөөн” онолдоо тэмдэглэж байсан шиг Барууны хувьд бүх зүйл хамгийн муу байдлаар эргэх юм.
1. Энэтхэг ба Орост улсуудтай улам ойр дотно хамтран ажиллах ба Ази тив дээрхи харилцаануудаа улам бэхжүүлэх тал дээр харилцан зөвшилцлүүдэд хүрч чадах юм бол
2. Японтой хамтран хоорондын жижиг сажиг санал зөрөлдөөнүүдээ гэтлэн давж улмаар ойр нягт хамтран ажиллах гэрээ хэлэлцээрүүдийг байгуулж чадах юм бол.
Хэрэв Япон Хятад хоёр хамтран нэгдмэл геоулстөрийн стратеги бодлого явуулж эхлэх юм бол (дэлхийн II дайны дараахи Франц, Герман хоёр шиг), дэлхийн бүх хүн амын 2/3-ыг багтаасан Ази-Номхон далайн нөлөөллийн төв нь барууны элитүүдийн гараас мултран гарах болно. Японы тэргүүний технологиуд ба Хятадын материаллаг ба хөдөлмөрийн хүчний нөөц боломжууд нь нэгдэх юм бол юу болно гэдгийг та төсөөлөөд үзээрэй. Гэвч ийм холбоо байгуулахад нь саад хийх үүднээс бүх зүйлийг хийж байгаа билээ.
Дайн хийж байгаа 5 хэлбэр
Бүүр 1960-аад онд “Айрон Моунтийн тайлан”-г бичсэн тэр хүмүүс дайн хийж ирсэн уламжлалт аргуудаа өөр үр дүнтэй аргуудаар сольж өөрчлөхийг санал болгосон байсан юм. Тэдний үзэж байснаар ямар ч тохиолдолд дайн хийж байх нь зайлшгүй шаардлагатай гэж байсан юм. Тэд нар хүний санаанд оромгүй, бүүр гайхалтай хачин аргуудаар дайн явуулж байхыг зөвлөсөн юм. Энэхүү “…тайлан”-д зөвлөсөн тэр аргууд нь:
1. Сансарын өргөн судалгаануудын нэг хөтөлбөрийг хэрэгжүүлэх. Энэ хөтөлбөрийнх нь олон зорилгуудад хүрэх боломжгүй байх нь хамаагүй, харин энэ хөтөлбөрт асар их хэмжээний төсвийн мөнгө хөрөнгийг цутгах замаар эдийн засгаа цаашид өргөж болно тэд зөвлөсөн байсан юм.
2. Шинэ дайсныг зохиож бий болгож байх: харь гаригийн өөр иргэншлүүдээс ирж магадгүй гэх аюул заналын уур амьсгалыг бий болгон өдөөж дэвэргэж байх: Санаанаас зохиосон элдэв ном, комикс сэтгүүлүүд, Холливудын “хачин жигтэй” кинонууд г.м
3. Хүн төрөлхтөнд шинэ аюул заналыг зориуд бий болгож дэвэргэх: жишээлбэл, байгаль орчны бохирдол, уур амьсгалын дулаарал гэх мэт.
4. Хүний нөхөн үржихүйг хязгаарлах шинэ аргуудыг хэрэглэж эхлэх: ундны ус болон хүнсэнд химийн бодисууд хэрэглэх, генийн өөрчлөлттэй хүнс ба эмүүдийг нэвтрүүлэх г.м
5. Шинэ шинэ дайснуудыг байнга санаанаасаа зохиож хүмүүсийг байнга айдастай байлгах: энд тэнд элдэв шалтгуудаар байнга халуун цэгүүд үүсгэж, дайн өдөөж байх. Мөн элдэв кино, ном сэтгүүл, компьютерын тоглоомуудаар хүмүүсийг зомбижуулж байх г.м
Энэ бүх зөвлөгөөнүүдийг нь албан ёсны бодлогоо болгон хэрэглэж эхэлснээс хойш бараг хагас зуун жилийн дараа энэ зөвлөгөөнүүдийн зарим нь зорилгодоо хүрсэн байгаа юм. (жишээлбэл, цэргийн болон иргэний сансар судлал). Бусад зөвлөгөөнүүд нь төлөвлөгөө болох болон нэвтрүүлэх шатандаа одоо явж байна.
Гэхдээ хамгийн чухал, тулгын чулуу нь 5-р зөвлөгөө юм: шинэ шинэ дайснуудыг байнга санаанаасаа зохион гаргаж ирж хүмүүсийг байнга айдас хүйдэстэй байлгах. Ийм дайснууд сүүлийн үед хангалттай байсан билээ: Ирак, Афганистан, Серби, Ливи, Куба, Хойд Солонгос, лалын алан хядагчид. Одоо бол Сири, Иран хоёрын ээлж ирээд байна.
Өнөө үед АНУ аливаа улс оронд шууд л дайран орж ирж эзлэн түрэмгийлэхийн оронд нууц далд, өндөр технологийн олон явуулга, үйл ажиллагаануудыг улам бүр явуулах болж байгаа учир хүн төрөлхтөн энд ноцтой асуудалтай учраад байгаа юм. Учир нь АНУ-ын цэргүүд Вьетнам, Ирак ба Афганистанд дайн хийж байсан тэр үед тэндээс ирж байсан мэдээллүүд нь оройн мэдээний хөтөлбөрүүдээр нэг их сайн харагдахгүй байсан билээ…
Дэлхийн энэ нууц элит АНУ, Их британи ба НАТО-гийн гараар явуулж байгаа дайнуудыг одоогийн байдлаар 5 хэлбэрт ялгаж ангилж болох юм. Энэ хэлбэрүүдийг нь “сэтгэлзүйн” нөлөөлөл болон стратегийн хувьд хэрэгжүүлэхэд хүнд зорилго ба энэ дайныг явуулж байгаа арга нь аргазүйн хувьд төвөгтэй байгаа эсэх шалгуураар өсөх эрэмбээр нь ингэж харуулж болно:
1. Цэргийн түрэмгийлэл үйлдэх. Ямар ч шалтаг халхавч хэрэглэхгүйгээр шууд л түрэмгийлэн дайрч довтлож байгаа нь энэ улс чухам хаана байрлаж байгаагаас ихээхэн шалтгаалж байгаа нь ойлгомжтой байгаа. Ингэхдээ тэд тухайн улсыг цэргийн хүч болон эдийн засгийн хувьд бүрэн давамгайлаж байгаа нөхцөлд л ингэж шууд дайрч байгаа юм. 1990-ээд онд Колин Пауэллын гаргасан тэр номлолоор бол “Цэргийн хүчин чадлынхаа бүрэн давамгайллаар ялалтанд хүрэх нь баталгаатай байгаа зөвхөн тийм нөхцөлд л АНУ өөр бусад улс гүрнүүдийн эсрэг дайн хийж байх ёстой” ажээ. Үүнээс илүү өрөвдөлтэй номлолыг төсөөлж болох уу даа? Энэ бол аюулгүй орчинд цэргийн компьютерын дэлгэцний өмнө джойстик (компьютер тоглоомын атгадаг гар шиг) атган сууж байгаад л гохоо дарж дэлхийн бөмбөрцгийн талыг бөмбөгдөж буудан шүршиж байгаа хулчгарууд гэсэн үг юм.
2. Цэргийн хүчээр төрийн эргэлт хийх. Орон нутгийн захиргааны байгууллагуудыг нь тэрслүү үзэлтнүүд болон цэргийнхний дундаас урвасан этгээдүүдийн хүчээр булаан эзлэж авдаг. Ингэхдээ эдгээр урвагчдыг нь буу сум зэр зэвсэг, харилцааны холбооны хэрэгсэлүүд, хоол хүнс гэх мэт шаардлагатай бусад зүйлсээр гадна талаас нь хангаж байх санхүүгийн тусламж өгч, дэлхийн “чөлөөт” ОНМХ-үүдээр эдгээр урвагчид болон толгой нь эргэсэн харанхуй бөөн хүмүүсийг эрх чөлөөний тэмцэгчид болгон харуулж мэдээллийн дэмжлэг үзүүлж барууны цэргийн хүчин бөмбөгдлөлтөө албан ёсоор эхлэх халхавч болох НҮБ-д тогтоолын төслөөр жүжиг тоглох замаар дипломат туслалцаа үзүүлж байгаа билээ. Яг энэ аргыг 1950-аад, 1960-аад, 1970-аад онуудад Латин америк улс орнуудын эсрэг өргөн хэрэглэж байсан юм. Саяхан Египет, Ливид болсон үйл явдлууд энэ аргыг одоо хүртэл хэрэглэсээр байгааг харуулсан юм.
3. Санхүүгийн эргэлт. Эхлээд олон улсын том банкууд тэр улс орныг төлж дийлэхгүй өрөнд унагаж булан шахан оруулдаг. Энэ улс орон гадаад өрөө дийлэхээ болихоор банкстерууд өөрсдийн эзэмшилд аль хэдийнэ орсон дэлхийн ОНМХэрэгслүүд ба рейтингийн агентлагуудынхаа тусламжтайгаар ОУВСан/Дэлхийнн банкны төлөөлөгчдөө тийш нь илгээдэг. Тэд өрийн ийм нөхцөл байдлыг нь тухайн улсын эдийн засгийн болон нийгмийн асуудлууд болгон хувиргаж энэ улсын санхүү ба мөнгөний системийг нь нураан унагадаг. Үүний үр дүнд ард түмний дунд дургүйцэл, бухимдал аяндаа бий болдог. Энэ байдлыг нь тухайн үеийн эрх баригч төрийг нь өөрсдийн тавиулуудаар солих шалтаг, зөвтгөх арга хэрэгслээ болгодог. Энэ аргыг Латин америкт аль эртнээс хэрэглэж бүүр дархан мэхээ болгосон юм. Одоо яг энэ аргыг Грек, Испани, Итали, Ирландад амжилттай хэрэглэж байна. Харин удалгүй энэ аргыг Британи, АНУ хоёр өөр дээрээ турших болноо.
4. Нийгмийн эргэлт. Энэ нь тухайн орны эрх барьж байгаа төрийг нь солих зорилгоор улстөрийн идэвхтнүүдийг нь санхүүжүүлэхээс эхэлдэг. Үүний тулд америкийн, британийн, израйлын элчин сайдын яамдууд аливаа тэрс үзэлтнүүдэд нь санхүүгийн, мэдээллийн болон арга зүйн (гудамжны эмх замбараагүй явдлууд г.м) дэмжлэгүүд үзүүлдэг. Ийм замаар “хэрэгтэй” нам эсвэл хөдөлгөөний эргэн тойронд бүх хүчийг нь цуглуулдаг. 1980-аад онд тэд нар Латин америкт “хүний эрхийг хамгаалах” гэгч байгууллагуудыг нь энэ зорилгодоо өргөн ашиглаж байсан юм. Үүний нэг тод жишээ бол аргентины «Матери Плазо де Майо» гэдэг байгууллага юм.
5. Гаднаас нь турхирч зохиомол иргэний дайн өдөөх. Тухайн “хэрэгтэй” орны засгийн газрын эсрэг тэмцэж байгаа “зэвсэглэсэн” сөрөг хүчнийг нь санхүүжүүлж, зэвсэглэж бусад талаар бүх дэмжлэг тусламжийг үзүүлж байдаг. Энэ үед “үндэстний чөлөөлөх” эсвэл өөр нэг “зөвлөл”-ийг байгуулдаг. Энэ зөвлөлийг нь тойруулж эргүү босогчид, эрүүгийн гэмт хэрэгтнүүд ба мафийг нь цуглуулж нэгтгэдэг. Яг ийм үйл явдал Ливи, Египет ба Сирид болж байна. Энэ үед хамгийн гол үүрэг ролийг нь ТТГазар, МИ6 ба “Моссад” тоглож байдаг ба харин Ливи, Сирийн тохиолдолд “эрх чөлөөний төлөө тэмцэгчид”-ийн баг өмссөн Аль-Кайда (ТТГазрын нэг салбар нь) тоглож байна. Ойрхи Дорнодод болж байгаа иймэрхүү арга хэмжээнүүдийг нь “арабын хавар” гэж нэрлээд нэг хүний дарангуйллын дэглэм, хэлмэгдүүллийн эсрэг зөв юмны төлөө тэмцэж байгаа орон нутгийн хүмүүсийн бослого гэдэг сүмсээр даруулан дэлхийн олон нийтэд залгиулсан юм.
Мөн чанартаа бол, тэнд нэгэнт бүрэлдсэн байгаа асуудлуудаас нь ашиг хонжоо унагаж байгаа юм: засгийн эрхэнд дэндүү удсан дэглэмүүд (Египет, Ливи) ба шашны сөргөлдөөн (шиит ба суннит) гэх мэт. Ийм учраас “Гүйцэтгэх хорооны гишүүн ба Сирийн Үндэстний Зөвлөлийн гадаад улстөрийн бодлогын асуудлаархи удирдагч” Бассма Кодман өнгөрсөн 6-р сард АНУ-ын Виржини мужид болж өнгөрсөн “Билдербергийн клуб”-ын бага хуралд очсонд гайхах зүйл байхгүй юм.
Эдгээр улс орнуудын баячууд нь АНУ-тай холбоотой байдаг нь тогтсон дүрэм бөгөөд харин ядуусын лидерүүд нь цорын ганц асуудлаа “гадаадын корпоратив мөлжигчид – янкууд” гэж гэнэн төсөөлж дотоод улстөр ба нийгмийнхээ үнэхээр ноцтой асуудлуудыг анхаарлынхаа гадна орхиж байдаг.
Одоо “латинамерикийн хавар” ойртож байгаа гэж ярих болсон бөгөөд үүний шинж тэмдэгүүд бол Парагвайд Монсанто-гийн дэмжлэгтэй гарсан төрийн эргэлт, Мексикийн өнгөрсөн сонгуулийг далдуур худалдан авсан байдал, Колумби ба энэ бүс нутгийн бусад газруудад америкийн цэргийн оролцоо улам их болж байгаа байдал юм.
Энэ дайны арай доод түвшний хэлбэр нь дээд түвшний хэлбэртээ голдуу шилжиж байдаг. Жишээлбэл, хэрэв дэлхийн энэ элитийн ашиг сонирхолд нийцэж байгаа бол нийгмийн эргэлт нь бүрэн хэмжээний иргэний дайн болж хувирдаг. Үүний тод жишээнүүд бол Ливи, Сири ба Египет юм.
Юу, Хаана, Хэзээ, Яагаад
Энэ бүхний ард ямар зорилго зогсож байна вэ? Дэлхийн газар сайгүй олон улс орнуудад өдөөж дэвэргэж байгаа энэ эмх замбараагүй байдлууд нь даян дэлхийн хэмжээнд авч үзвэл энэ элитийн туйлын хүсэл болох “дэлхийн шинэ дэглэм”-ийнх нь тэр зураглалд тун ч эвтэйхэн таарч байгаа юм.
Одоогийн энэ “эмх замбараагүй, хөл толгойгүй байдал” нь ямар нэг байдлаар бие даасан байдал, тусгаар тогтнолоо хадгалж үлдсэн тэр улс орнуудыг устгахад чиглэсэн байгаа. Чухамдаа бие даасан байдал ба тусгаар тогтнол нь Ливи, Ирак, Серби зэрэг эдгээр “муу муухай – улсууд”-ын нэг онцлог шинж нь байсан юм. Яг ийм шалтгаанаар л Сири, Иран, Куба, Венесуэл, Хойд Солонгос зэрэг улсууд барууныхны шинэ байнууд нь болж байгаа, болох юм. Хэдийчинээн олон тусгаар тогтносон улс орнууд сульдаж доройтно, төдийчнээн энэ элитийн “дэлхийн засгийн газар”-т нь амар хялбар байх бөгөөд тэдэнд манай гаригийн хэмжээнд коммунист маягийн мөн хавтгай дарангуйллын нэг нэгдмэл улс байгуулах хэрэгтэй байгаа юм.
Энэ бүх “арабын хаврууд”, энэ улс орнуудад гаднын түрэмгийлэгчид дайран орж ирж байгаа нь, нислэггүй бүсүүд, элдэв санкцууд, “муу муухай-улсууд”-ын тухай хоосон яриа хөөрөөнүүд бол Баруун ба түүний холбоонууд Ази руу довтлон дайрахынхаа өмнө, өөрөөр хэлбэл Орос ба Хятадтай дайн хийхийн өмнөх бэлтгэлээс өөр юу ч биш юм!
Мэдээж, иймэрхүү дайн хийх нь Колин Пауэллийн тэр номлолд таарахгүй байгаа. Хятад ба Орос улсууд маш хүчтэй, тэдэнтэй зууралдах нь тун ч эрсдэлтэй юм. Хэрэв Орос, Хятад хоёрыг хооронд нь яс хаяж дайн өдөөж чадахгүй юм бол, тэгээд Барууны гүрнүүд энэ мөргөлдөөнд Энэтхэг, Пакистан ба Бразилийг татан оруулж чадахгүй юм бол шүү дээ. Ойрын үед иймэрхүү юм болохгүй гэж найдацгаая, ийм үйл явдлууд 2020 оноос өмнө боломжгүй гэж итгэцгээе. Гэвч яг одоо дэлхийн халуун цэгүүдэд ойрын ирээдүйн энэ бүх үйл явдлууд – дэлхийн дайны өмнөх бэлтгэл ажлууд хийгдсээр байгааг харин бид бүхэн харцгааж байна.
Тэгвэл энэ бүх болж байгаа үйл явдлуудын цаад шалтгаан нь юу юм бэ гэж үү? Магадгүй энэ бол яг л энэ эзэнт гүрэн шигээ томорч хаа сайгүй нэвчсэн, гиперинфляцаар хөөрөгдсөн долларын асар их өр ба мөнгөний хүчирхэг тэр банкируудыг аварсан нь одоо барууны элитүүдийг буланд шахан оруулчихаад байгаа юм.
Энд яг л шатарын нэг нөхцөл байдал шиг тийм нөхцөл байдал бүрдчихээд байгаа. Хэрэв та ямар ч нүүдэл хийсэн цаашдын нүүдлүүд нь таныг гарцаагүй ялагдал уруу хөтлөж байвал танд хоёрхон гарц л үлдсэн гэсэн үг юм:
1)Ялагдлаа шударгаар хүлээн зөвшөөрөх
2)Эсвэл шатрын хөлгийг нь нөмөрч хаячихаад … гэнэт гар буугаа сугалан гаргаж ирээд!..
Эх үүсвэр:
http://www.newdawnmagazine.com/articles/final-conflict-2012-engineering-world-war-iii
Тодруулга:
1. See Zbigniew Brzezinski, 14 October 2011 acceptance speech of the Jury du Prix Tocqueville Prize, bestowed upon him by former French president Valery Giscard D’Estaing. Not surprisingly, both belong to the Rockefeller/Rothschild Trilateral Commission, a key “rich and powerful” decision-making body.
2. Originally published in 1967; re-published 1996 by the Free Press (Simon & Schuster).
3. PNAC – Project for a New American Century; the Neo-Con think-tank group from the late nineties that designed and planned the invasions of Afghanistan and Iraq, promoting Israel’s strategic interests in the Middle East, that served as a blueprint for US post-9/11 policies to this day.
4. Its leader Hebe Bonafini is known to have embezzled millions of dollars.
5. See official Bilderberg site www.bilderbergmeetings.org/participants2012.html. Characteristically Ms Kodmani’s nationality is described as “International.” She serves her international masters very well.
ADRIAN SALBUCHI is a political analyst, author, speaker and radio talk-show hoster. He has published several books on geopolitics and economics in Spanish, and recently published his first eBook in English: The Coming World Government: Tragedy & Hope? Salbuchi is 58 years of age, married, with four adult children, and works as strategic consultant for domestic and international companies.
URL: