Д.Одхүү “Эрдэнэт” үйлдвэрийн хаалгыг дахин эвдэхээс ч буцахгүй явна

Хэтэвчээ гөвсөн Н.Алтанхуягийн Засгийн газар цаашид амьдрахад хүнд болж, чухам юугаа “ломбардах” ч учраа олохгүй байгаа бололтой. Юутай ч “Эрдэнэс МГЛ”-ыг авчихлаа.

Харин одоо монголчуудын ганц “Саалийн үнээ” гэгддэг “Эрдэнэт” үйлдвэрийг гартаа хийхээр төлөвлөж, дотооддоо “дайн” зарлаад байна. Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Алтангадас” фракцаас УИХ-ын гишүүн асан Я.Батсуурийг “Эрдэнэс МГЛ”-ын захирлаар томилж, “Эрдэнэс МГЛ”-ын хуучин захирал Б.Энэбишийг “Эрдэнэт” үйлдвэрийн захирал болно гэсэн худлаа мэдээлэл хэвлэлээр нисгээд авав.

Ингэхдээ “Б.Энэбиш Ерөнхий сайд Н.Алтанхуягтай нэг анги учраас ангийнхаа хүүхдийг захирал болгох нь” гэсэн мэдээлэл цацав. Үнэн хэрэгтээ “Эрдэнэс МГЛ”- ыг АН-ын “Алтангадас” фракцад өгснөө цайруулах гэж ийн худлаа мэдээлэл тарааж байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагчдаас эхлээд төрийн өмчит бүх байгууллагыг гартаа хийж байгаа үйлдлээ бага ч болов намжаах гэж иймэрхүү утгатай мэдээлэл цацсан гэдэг нь ойлгомжтой. Түүнээс биш “Эрдэнэт”-ийг яалаа гэж Б.Энэбишт өгөх билээ. Харин бусад мэдээллийн хувьд бол “Эрдэнэт” үйлдвэрийн захирлын суудалд УИХ-ын гишүүн асан Д.Одхүү, БОАЖ-ын сайд асан Л.Гансүх, Ч.Бямбаа нар хамгийн хүчтэй өрсөлдөж байгааг эх сурвалж хэлэв.

Тэр ч бүү хэл Л.Гансүх Ардчилсан хүчний холбоо болон “Шонхор” фрак цаас магадлал өндөр байгаа Д.Одхүүтэй тэмцэлдэж, энэ тэмцэл улмаар Х.Баттулга, Н.Алтанхуяг нарын дунд ширүүсээд байгаа аж. Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын хувьд мэдээж салбараа би мэднэ, мэдэхгүй юм гэхэд миний санал нэлээд үнэтэй гэдгээ сайтар ойлгож байгаа. Харин Н.Алтанхуяг өөрийг нь намын дарга хэвээр үлдээхэд удаа дараа нөлөөлөл үзүүлж байгаа Л.Гансүхэд их мөнг өний түлхүүр атгуулж өрөө төлөх сонирхол байгаа нь мэдээж хэрэг. Нөгөө талд Х.Баттулгын фракцын эрх мэдэл, тэр тусмаа эдийн засгийн эрх мэдлийг өсгөх нь алсдаа аюултайг Н.Алтанхуяг гадарлаж л байгаа.

Тиймээс АН-ын хоёр том фракцын боссуудын харилцаа улам ч муудаж байгааг эх сурвалж хэлсэн юм. Нэгэн цагт “Эрдэнэт” үйлдвэрийн дарга Ш.Отгонбилэг агсныг эзгүй хойгуур хаалгыг нь эвдэж тамга тэмдгийг нь хүчээр авч байсан Д.Одхүүгийн хувьд “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Ч.Ганзоригийн үүдийг ч эвдэхэд бэлэн улайрч байгаа тухай эх сурвалж шивнэв. Д.Одхүүгийн хувьд МоАХ фракцад бүртгэлтэй. Гэсэн хэдий ч З.Энхболдтой хамт “Шонхор” фракц байгуулж Х.Баттулгаас өрх тусгаарлаж байгаа дүр эсгэсэн. Тэгэ хээр түүний хувьд Ардчилсан холбоонд ч, “Шонхор”-т нөлөө үзүүлнэ.

УИХ-ын даргатай нэгэн бүлэглэлд байгаа нь ч, бас цаагуураа МоАХны ерөнхийлөгч, Засгийн газрын ги шүүн Х.Баттулгыг сэм дэмжиж явдаг нь түүнд “Эрдэнэт” хэмээх их ТОЙМЧ БИЧИЖ БАЙНА мөн гөний үүр уурхайг гартаа хийх боломж олгож болохоор харагдана. Юутай ч УИХ-ын дарга З.Энхболдыг Төрийн өмчийн хорооны дарга байхад газрын даргаар нь ажил лаж байсан Д.Одхүү “Эрдэнэт” үйлдвэрийн даргын хаалгыг эвдэж өдгөөгийн УИХ-ын даргад үнэнч гэдгээ харуулсан. Сонгууль угтаж З.Энхболдын байгуулсан “Шонхор” фракцад Д.Одхүү гэнэт нэгдэх болсон нь ч энэ мэт алсын хараа байсныг үгүйсгэх аргагүй.

… Уг нь “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Ч.Ганзоригийн хувьд бүрэн эрхийнх нь хугацаа дуусах болоогүй байгаа ч ийнхүү АН-аас шахалт үзүүлэхийн зэрэгцээ шантааж үзүүлж байгааг ч эх сурвалж хэлсэн. АН-ын хувьд Ч.Ганзориг захирлын бүрэн эрхийн хугацаа дуусах эсэх хамааг үй бололтой. Монгол, Оросын хувь нийлүүлсэн уулын баяжуулах үйлд вэрийн 51 хувийг манай улс эзэмшдэг болохоор томилгооны тал дээр давуу эрх эдэлдэг тухай албаны хүмүүс хэлж буй. Тухайлбал, “Эрдэнэт” үйлд вэрийн захирлыг халах, шинээр томилох талаар Монгол Улсын Засгийн газраас мэдэгдэх юм бол Монгол, Оросын хамтарсан зөвлөл тэр даруй хуралдаад халах, шинээр томилох асуудлыг Монголын талд шийддэг аж.

Түүнчлэн өнгөрөгч наймдугаар сарын сүүлчээр Д.Одхүү УИХ-ын дарга З.Энхболдын хамт Орхон аймагт хүрэлцэн очиж, аймгийн Засаг дарга Д.Дэлгэрбаярыг олны нүдэн дээр зандарч, сонгуульд өвдөг шороодсоноо мартсан байсныг бодоход тэр өөрийгөө “Эрдэнэт” үйлд вэрийн захирлаар хэдийнэ томил чихсон юм биш үү гэмээр харагдана. Тэгэхээр “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар очих магадлал хамгийн өндөр хүн бол яах аргагүй Д.Одхүү. Уг нь түүнд нэг ширүүн өрсөлдөгч байсан нь Ч.Бямбаа. Тэр өдгөөгийн ерөнхий прокурор Д.Дорлигжавыг “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар ажиллаж байхад Худалдаа эрхэлсэн орлогчоор ажиллаж байв.

Ч.Бямбаа нэгэн цагт хамтран зүтгэж байсан ерөнхий прокуророор дамжуулан “Эрдэнэт”-ийн захиралд зүтгэсэн ч фракц хоорондын тохироо гэхээсээ илүүтэй Д.Одхүүтэй тохироо хийсэн гэх сураг чих дэлсэв. Тиймээс Ч.Бямбаа өдгөө Орхон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд АН-аас жагсаалтын нэгд бичигдээд байгаа. Үүний учир нь Орхон аймгийн Засаг дарга болох тохироо байгаа гэдгийг эх сурвалж хэллээ. Орхон аймгаас удаа дараа нэр дэвшиж УИХ-д сууж байсан Д.Одхүү түүнийг аймгийн Засаг дарга болгоход хүчин зүтгэхээ амлажээ.

Харин тэдний эцсийн тохироо бол хэрвээ Ч.Бямбаа Засаг дарга болсон тохиолдолд “Эрдэнэт” үйлдвэрийн дарга болох гэж чичрэхгүй юм байх. Сонгуулийн ялалтын гол түлхүүрийг атгаж, хорихыг нь хорьж, шийтгэхийг нь шийтгэж байгаа ерөнхий прокурор өнөөдөртөө намдаа бурхан мэт шүтэгдэж байгаа. Түүний үгийг намын даргаасаа эхлээд сонсохгүй гээд хаачих юм. Тиймээс ерөнхий прокурорын багаас “Эрдэнэт”- рүү мярайж байгаа Ч.Бямбаа бол хамгийн шанстай өрсөлдөгч гэдгийг ч нуусангүй. Уг нь “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Ч.Ганзоригийн хувьд бүрэн эрхийнх нь хугацаа дуусах болоогүй байгаа ч ийнхүү АН-аас шахалт үзүүлэхийн зэрэгцээ шантааж үзүүлж байгааг ч эх сурвалж хэлсэн.

АН-ын хувьд Ч.Ганзориг захирлын бүрэн эрхийн хугацаа дуусах эсэх хамааг үй бололтой. Монгол, Оросын хувь нийлүүлсэн уулын баяжуулах үйлдвэрийн 51 хувийг манай улс эзэмшдэг болохоор томилгооны тал дээр давуу эрх эдэлдэг тухай албаны хүмүүс хэлж буй. Тухайлбал, “Эрдэнэт” үйлд вэрийн захирлыг халах, шинээр томилох талаар Монгол Улсын Засгийн газраас мэдэгдэх юм бол Монгол, Оросын хамтарсан зөвлөл тэр даруй хуралдаад халах, шинээр томилох асуудлыг Монголын талд шийддэг аж. Тиймээс бидний ганц “Саалийн үнээ” болсон “Эрдэнэт” үйлдвэрийг авах нь Н.Алтанхуягийн хувьд хамгийн чухал болжээ.

Энэхүү үйлдвэрийг авч л тэд голоо зогоохгүй бол одоогоор орж ирэх мөнгө харагдахгүй байгаа нь үнэн. Оюутолгойн хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх тухай Засгийн газрын хуралдаан дээр ярьж байгаа ч С.Ганбаатар тэргүүтэй гишүүд хөрөнгө оруулалтын гэрээг туйлын буруу хэмээн эсэргүүцэж энэ тал дээр цэг тавьсан гээд олон асуудал Засгийн газрыг халаасаа сэгсрэхэд хүргэж буй. С.Ганбаатар нар шавар хаахгүй бол Засгийн газар нэг удаа Оюутолгойн хөрөнгө оруулалтыг нэмж “амь тариа” залгуулах байлаа.

С.Баяр

 sonin


URL:

Сэтгэгдэл бичих