“Монгол газар”, “Алтан дорнод Монгол”-ын 35 ажилтныг яллагдагчаар татжээ

“Монгол газар”, “Алтан дорнод Монгол” компанийн эрх бүхий 35 албан тушаалтныг яллагдагчаар татаж, Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн гэнэ.

Тодруулбал, дээрх хоёр компанийн алт олборлож байсан талбайд нөхөн сэргээлт явуулах нэрээр 50 орчим компани ажиллах эрх авсан бөгөөд цагдаагийн байгууллага уг хэрэгт сэжигтнээр 50 гаруй хүнийг шалгаж байсан юм.

Харин мөрдөн байцаалтын явцад “Монгол газар” компаниас авсан талбайд нэр бүхий хэд хэдэн компани нөхөн сэргээлт хийсэн нь тогтоогдсон бол “Алтан дорнод Монгол”-оос авсан талбайд нэг ч компани нөхөн сэргээлт хийлгүй, алт олборлож байсан нь батлагдаад байгаа юм байна.

Дашрамд дурьдахад, дээрх компаниуд ТЕГ-аас зарлаад буй татварын өртэй компаниудыг тэргүүлж байгаа аж.


URL:

Сэтгэгдэл бичих