“Хүн рүү чиглэсэн үйл ажиллагаа багатай төсөв харагдаж байна”
УИХ дахь МАН-ын гишүүд өнөөдрийн хуралдаанаараа ирэх оны төсвийн төслийг хэлэлцжээ.
Ирэх оны төсөв хүн рүү чиглэсэн үйл ажиллагаа багатай, шинэчлэл гэдэг нэрийн дор юу хийх гэж байгаа нь мэдэгдэхгүй, олон зуун тэрбум төгрөгийг ямар ч хяналтгүй зарцуулахаар төлөвлөсөн төсөл байна гэж үзэж байгаагаа УИХ-ын гишүүн Н.Энхболд хэлэв.
Мөн тэрбээр “Манай намын гишүүд үүнд шүүмжлэлтэй хандаж, байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралд санал бодлоо илэрхийлнэ. Харж байхад өмнө нь явж ирсэн бодлогоо зориуд санаатайгаар зөрчиж байна. Боломжууд байхад хүртэл татгалзаж байгаа. Үүндээ дүгнэлт хийх байх” гэсэн юм.
МАН-ын бүлгээс төсөвтэй холбогдуулан ажлын хэсэг гарсан бөгөөд уг ажлын хэсэг төсөвийн нарийвчилсан тооцоог ч гаргахаар ажиллаж байгаа юм. Тус намын гишүүд хэлэлцүүлгийн явцад ирэх оны төсөв хуулийн дагуу ил тод байх зарчим баримтлагдаж батлагдана гэсэн байр суурьтай байгаагаа хэлэв.
Д.Сувд
montsame
URL: