Э.Бат-Үүлийг халз тулаанд дууджээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын  захирагч Э.Бат-Үүлийг Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны иргэн н.Эрдэнэчимэг гэх эмэгтэй халз тулаанд дууджээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны иргэн н.Эрдэнэчимэг нь хууль бусаар газар авч орон сууцны барилга барих гэж байгаад бүтэлгүйтжээ. Тиймээс энэ бүхнийгээ хуулийн байгууллагаар шалгуулж Э.Бат-Үүлийн зөв үү, өөрийнх нь зөв үү гэдгийг дэнслүүлэхээр болсон юм байх.

Ямартаа ч Улаанбаатар хотын мээр маань тэрхүү эмэгтэйтэй мэтгэлцэх цаг завыг гаргах л болох нь дээ.

Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих