“Петровис”, “Магнай трейд”, “Сод Монгол”, “Шунхлай”, “Бадрал”, “М-Ойл”-ын эрх мэдэл Э.Бат-Үүлээс хүчтэй

“Петровис”, “Магнай трейд”, “Сод Монгол”, “Шунхлай”, “Бадрал”, “М-Ойл” гэсэн зургаан аж ахуйн нэгжийн 17 шатахуун түгээх станцууд Улсын комисст хүлээлгэж өгөөгүй байхад үйл ажиллагаа явуулж буй. Уг станцууд байгаль орчинд нөлөөлөх байдлын албан ёсны үнэлгээг хийлгээгүй байдаг. “Шунхлай” группийн 21 дүгээр ШТС нь нийслэлийн ерөнхий боловсролын 14 дүгээр сургуулийн эдэлбэр газартай хаяа нийлчихсэн нь эцэг эхчүүдийг нойргүй хонуулж байна. Бүх станцад шалгалт хийвэл энэ мэт зөрчлүүд илрэх нь дамжиггүй. Эдгээр колонкуудын үйл ажиллагааг хориглож, цахилгааныг нь хязгаарласан нь монголын хууль гурав хоног гэгчээр үйл ажиллагаагаа хэнэг ч үгүй үргэлжлүүлж байна. Мөнгө улаан, нүд улаан эдгээр луйварчид яагаад таны үг үнэ хүндгүй байна вэ, Э.Бат-Үүл дарга аа. Эсвэл эдгээр бизнесменүүдийн эрх мэдэл таны шийдвэрээс хүчтэй байна уу.
Д.Цэдэнсодном
www.shock.mn


URL:

Сэтгэгдэл бичих