Хэн хэндээ “шантааж” үзүүлсэн долоо хоног

Орон нутгийн сонгууль хүр­тэл сар хагасын зай үлд­сэн ч сон­гуульд бэлтгэсэн намуу­дын ил, далд сурталчилгаа эхэлж, на­мын хурлаараа нэр дэвшигчдээ тод­рууллаа.  АН-ынхны хувьд Зас­гийн эрх барьж байгаа нэг гол шалтгаан болох ирэх оны төс­вийг элдэв хэл амгүйхэн бат­луулахаар ихээхэн хүчин чар­майлт гаргаж байгаа. Гэвч на­мын ажил нь явдгаараа явж, ирэх долоо хоногт орон нутагт нэр дэвших хүмүүсээ зарлахаар бэлт­гэл ажлаа базааж байна. АН ил, далд сурталчилгааг нэг их хийх­гүй байгаа ч өдөр бүр явуулж бай­гаа АН-ын Засгийн газрын үйл ажил­лагаа нь сурталчилгаа болж,  доод шатандаа тэднийг дэмжиж чад­вал бүрэн бүрэлдэхүүнээрээ их ажлыг амжуулах нь гэсэн итгэ­лийг сонгогчдод өгч чадаж байгаа болов уу. АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюун­дарь “Эвсэлтэй зарим га­зарт л хамтарна” гэсэн мэдээлэл хий­сэн бөгөөд ирэх сонгуульд дан­гаараа ороод ялна гэдэгтээ ит­гэлтэй байгаа бололтой.
Ардын на­мын хувьд өнөөх л гомдол са­налаа тавьсаар байгаа. УИХ-ын даргын томилгоо хууль бус биш гэсэн Цэцийн шийдвэрийг эсэр­гүүцсэн МАН-ын гишүүд  гом­дол мэдүүлсэн ч нэг их газар ав­сан­гүй, орхигдлоо. Зарим ги­шүүд нь өөр­ийн намаа МАХН-тай нэгтгэхэд би голлох үүрэг гүй­цэтгэнэ хэмээн хийр­хэж, МАН-ын нарийн бичгүүд “Шударга ёс” эвслээс их зүйл шалт­гаална хэ­мээн горьдлого тээ­­сэн сэт­гэлээр МАХН-ынханд ит­гэл хү­лээл­гэж сууна. МАН-ын дар­га Ө.Энх­түвшин, МАХН-ын дар­га Н.Энх­баяр нар Орон нут­гийн сон­гуулиар зарим газарт хамт­ран орол­цохоор тохиролцож, хоёр нам нэгдэн нийлэх асуудлыг ч хөн­дөөд орхисон гэх мэдээлэл бий. Дээрх уулзалтын дараагаар МАН-ын нарийн бичгийн дар­га Ж.Сүхбаатар “Манай нам сон­гуульд олонхи болж чадаа­гүй нэг шалтгаан нь МАХН гэдэг нэртэй хол­боотой. Өнөөдөр МАХН Зас­гийн газрын бүрэлдэхүүнд багтаж ажил­лаж байна. Тэд эрх баригчид болсон. Гэхдээ УИХ-д суудалтай нам, хүчний хувьд бид байнга хамтран ажиллах болно. Харин MAH, МАХН-ын цөөнгүй гишүүд хоёр намын хамтын ажиллагааг шинэ шатанд эрчимтэй төвшинд гар­гах, нэгтгэх, эвсэж ажиллахыг дэмж­сэн санал санаачилга гарч бай­гаа” гэх үгнээс нь ч дүгнэж бо­ло­хоор байгаа юм. Харин МАХН-ын хувьд ёстой л “янтгар ха­тан” шиг хамраа сөхчихөөд бай­на. Эвсэл задрахдаа хүрвэл Ар­дын намтай нэгдээд АН-ыг түлхээд унагачих учраас эл­дэв асуудлаар АН-д шантааж үзүүлж, эвсэл байгуулан  нэг гэрт орсон эхнэрээ түлхэн байж  ИЗНН-тай нэгдэж бас нэг эсвэл байгуулсан.
Тэд МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс гадна ИЗНН-тай мөн эвсэл байгуулж “тэлээ хурга” тактикаар орон нутгийн сонгуульд орох нь ээ. Хоёр туулай хөөсөн хүн хоосон үл­дэх үү, эсвэл “тэлээ хурга” так­тикаа амжилттай хэрэгжүүлж ча­дах уу гэдгийг хүлээх л үлдлээ. Тэд өнгөрөгч долоо хоногт мөн л ги­шүүд элсүүлэх сурталчилгааг идэв­хитэй явуулж, МАХН-даа үнэнч үлдэгсэдийн жүжгийг тун ам­жилттай тоглолоо. Намын ген­сек Г.Шийлэгдамбатай хол­боо­той нэг жилийн дотор 252 га­зар эзэмших эрх олгосон, на­мын дарга Н.Энхбаяр ялын тог­тоо­лоо гардсан гэсэн хоёр сөрөг мэ­дээллээс бусдаар сөрөг хү­чин, эрх баригч, гуравдагч хүчний бүг­­дийнх нь анхаарлыг татаж, тэд­ний “хайрыг татаж”, алийг нь сон­гохоо шийдэх том сонголт хий­хээр дотооддоо шивэгнэж эхэл­жээ. Эвсэлд нэгдсэн ч аль алинд нь жийгдэх аюулд хүрээд бай­гаа МҮАН-ынхан түрүүлж дуу­гарсан хөхөөний ам хөлдөнө гэгч нь болоод байгаа.
МАХН-д сэт­гэл алдрахаа больсон гэсэн М.Энх­сайхан даргын мэдэгдлийн дараа МҮАН-ынхан хөдөлгөөнд орж зарим нэг нөхрөө МАХН-д алдчихсан. Тэд хэнтэй яаж хамтрах арга ухааныг олохгүй нэг хэсэг сандарсан ч АН-ыг гэрээнийхээ дагуу ханд хэмээн шан­тааж үзүүлж, МАХН-тай байгуулсан “Шударга ёс” эвс­лийн­хээ хүчээр энэ хоёр намтай за­рим газар хамтарч, орон нут­гийн сонгуульд оролцох эрхийн би­чиг гардаж сэтгэл нь амарчээ. Жаг­саал­­таар орсон хоёрхон гишүүн­тэй ч намуудын зүрхэнд нь шар ус хуруулж байгаа нөхдүүд бол ИЗНН-ынхан. Намын боловсон хүчин гэхээр зүйл бараг байхгүй уч­раас орон нутагт нэр дэвших хү­мүүс бүртгэж байна гэсэн утга­тай зар байрлуулсан нь багагүй шүүмж­лэл дагуулсан. Орон нут­гийн сонгуульд ч МАХН-тай суга­дал­цаад ороход хэд гур­ван суу­дал зулгаачих учраас зүдрэх­гүй, ядрахгүй, салхи хаашаа эр­гэ­нэ тэр рүү нь дагаж намирах аж­лыг ирэх өдрүүдэд хийх болол­той.

Эх сурвалж: www.mminfo.mn

Б.Өнөртогтох

URL:

Сэтгэгдэл бичих