ЭМД-аар чанартай үйлчилгээ үзүүлж чадаж байгаа эсэхийг хянана
Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар НДЕГ-ын дарга Ц.Уртнасангаас зарим зүйлийг тодрууллаа.
-Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд өмнө байгаагүй ямар асуудал орсон бэ?
-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлагдаад удаагүй байна. Тус хөтөлбөрт нийгмийн олон , салбарын шинэчлэлийг тусгасан. Нийгмийн даатгалын байгууллагын хувьд энэ шинэчлэлийн ажлыг хэрэгжүүлэхэд томоохон үүрэг оногдож байна. Иргэдийн зүгээс ихээхэн шүүмжлэл дагуулдаг төлбөр тооцооны асуудлыг шийдэх ёстой.
Нийгмийн даатгал, эмнэлгийн байгууллага хамтарч газар дээр нь асуудлаа ярилцах, цаашдын өөрчлөлтийг шийдэх үүднээс дээрх аяныг зохион байгуулж байна. Хуулийн төслийг УИХ-д хэлэлцүүлэх болсноор ЭМД-ын эрх зүйн орчныг шинэчлэх юм.
Мөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний 40 орчим хувийг даатгалаас санхүүжүүлж байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байгаа даатгуулагчийн эрх ашгийг бид хамгаалах ёстой. Бидний өгсөн төлбөр тооцоогоор чанартай үйлчилгээ үзүүлж чадаж байгаа эсэхийг хянадаг болно.
-Өндөр өртөгтэй оношлогоо, эмчилгээнд шаардлагатай төсвийг иргэдийн даатгалын мөнгийг хуримтлуулж тухайн гэр бүлийн нэг хүнд зориулах боломж байгаа юу гэдгийг эмч нар асууж байсан?
-Өндөр өртөгтэй оношлогоо, эмчилгээ хийлгэхийн тулд иргэд гадаад улсыг зорьдог. Манай эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээ санхүүжилт бодохгүй байгааг л илтгэж байна. Манай улсын эрүүл мэндийн даатгалын үндсэн зарчим бол эв санааны нэгдлийн зарчим юм. Эрсдэл тохиолдсон нэгэндээ давуу байддаар үйлчилгээ үзүүлж, даатгалын мөнгийг зарцуулдаг. “Би 10 жил эмнэлэгт үзүүлээгүй. Даатгалд төлсөн мөнгөө ашиглаж чадахгүй байна” гэсэн яриа олон сонсч байсан. Эв санааны нэгдлийн тогтолцоог ядарсан зовсон, эмчилгээ шаардлагатай хүмүүст зарцуулдаг. Тиймээс эрх зүйн орчныг боловсронгуй болгох хэрэгтэй байна.
-1990-2000 оны хооронд ажил хөдөлмөр эрхэлж байсан хүмүүсийн ажилласан жилийг тооцож байхаар хууль гарсан. Энэ хууль хэзээ хэрэгжих вэ?
-Өөрсдийн буруугаас биш нийгмийн тухайн үеийн байддаас болж олон хүнийг ажльш байраар хангаж чадаагүй. Татвар төлөгчдийн хувьд татварын өршөөлийн хууль
гарч олон аж ахуйн нэгжийг татварын дарамтаас чөлөөлсөн.
Харин иргэдийн хувьд нийгмийн хамгааллын ажилласан жилийг нөхөн тооцох хууль гарснаар олон иргэд ажилласан жилээ тооцуулж нийгмийн даатгалын сангаас тэтгэврээ нөхөж авах боломжтой болсон. Энэ хуулийг 2014 оноос нөхөж хэрэгжүүлэх боломжтой байгаа. Шинэчилсэн Засгийн газрын яам, түүний харьяа байгууллагууд судалгаа хийж байна.
Иргэдийн ажилласан жилийг тооцож нийгмийн даатгалаас тэтгэвэр авахын тулд хөрөнгийн эх үүсвэр шаардлагатай байгаа. Харин ирэх оноос иргэдийн материалыг хүлээж авна.
URL: