Яагаад 45 охины эцэг болов

Мастрихт хотын оршин суугч Эд Губен 42 насандаа 90 хүүхдийн эцэг болжээ. Түүнээс хүүхэдтэй болохыг хүссэн 15 орон орны эмэгтэйчүүдээс санал авдаг аж. Энэхүү ажлаа үйлчлүүлэгчидтэйгээ  “Хүүхдэд санхүүгийн болон эд материалын туслалцаа үзүүлэхгүй” гэсэн утгатай гэрээ байгуулдаг гэнэ. Харин замын зардал болон хоол хүнсийг л хангахыг хүсдэг бөгөөд ажлын хөлс авдаггүй гэнэ. Эд Губенээс хүүхэдтэй болсон эмэгтэйчүүдийн 80 хувь нь эрүүл хүүхэд төрүүлжээ

Тэрээр 34 нас хүртлээ дотно харилцаанд ороогүй бөгөөд ээж, эгч хоёртойгоо амьдарч байжээ. Үрийн шингэнээ биологийн шинжилгээнд өгч, хүүхэдтэй болохыг хүссэн эмэггэйчүүдтэй онлайнаар холбогдож эхэлсэн аж. Губен 45 охин, 35 хүүгийн эцэг. Тэр хэлэхдээ “Нэг шил үрийн шингэнийг бараг 8000 доллараар авдаг бол би үнэгүй өгдөг. Учир нь би сайн үйл хийж, хүмүүсийг аз жаргалтай болгохыг хүсэж байна. Би найз охинтой. Тэр маань энэ ажлыг ихэд дэмждэг” хэмээн ярьжээ. Эд Губен хүүхэд хүссэн эмэгтэйд туслахаасаа өмнө танилцаж, сайн ээж болж чадах эсэхийг судалсны эцэст хүүхэдтэй болгодог гэнэ.

 

www.times.mn


URL:

Сэтгэгдэл бичих