“Хотын фракц”-ийг тараана
Лааз өшиглөж яваа МАН-ын гишүүд ууртай байна. Сонгуульд ялагдсан шалтгаануудыг судалж, намын ээлжит их хурлаар хэлэлцүүлэхийг намын дарга нартаа байнга сануулж, хариуцлага хүлээлгэх хүмүүсийн жагсаалтыг гаргасан гэнэ. Тэдний үзэж буйгаар “Хотын фракц”-ыг намаас хөөхөд ч багадах бөгөөд МАН нийслэлийн тойрогт ялагдсаны буруутан нь тэд. Тиймээс “Хотын фракц”-ыг тараа, эсвэл намаас хөө гэсэн шаардлагыг ил, далд тавьж байгааг гишүүд нь хэлж байна.
Ч.Зотол
Эх сурвалж: “Зууны Мэдээ”
URL: