“Чингис хаан” онгоцны буудалд хөл хорио тогтоолоо

Өнөөдөр өглөө Чингис хаан онгоцны буудалд хоёр хүн нэгнийгээ хутгалсан хэрэг гарлаа. Тиймээс цагдаагийнхан хэргийн газрыг хамгаалалтад авч, хөл хорио тогтоосон байна. Хөл хорио тогтоосны улмаас нэг ч хүн нисэх буудал руу орж чадахгүй байгаа аж. Гэмтсэн иргэнийг яаралтай түргэн тусламжийн эмнэлгийн машинаар ГССҮТ-д хүргэхээр авч явжээ. Иргэдийн ярьж буйгаар “Оюутолгой” компанийн хоёр ажилтан бие биенийхээ цээжин тус газар хутгалсан гэжээ. Хэргийн талаар эргэн мэдээлэх болно.
Б.Золбоо


URL:

Сэтгэгдэл бичих