Мөрийн хөтөлбөргүй засаг ноён
Нийслэлийн засаг ноён Э.Бат-Vvл албан ажлаа аваад 100 гаруй хонож байна.
Гэтэл ирэх дєрвєн жилд барьж ажиллах мєрийн хєтєлбєр нь сураг ч vгvй єнєєдрийг хvрлээ. Ямар ч Ерєнхий сайд, засаг ноён хэн хэн нь єєрийн мэдлийн дєрвєн жилдээ барьж ажиллах мєрийн хєтєлбєрєє хамгийн тvрvvнд гаргаж зохих байгууллагаас нь зєвшєєрєл авч батлуулан, тvvнийхээ дагуу сонгуулийн ємнєх амлалтуудаа хэрэгжvvлэхээр ажилладаг учиртай. Гэвч улсын баатар цолтой засаг ноёнд эл асуудал огтоос хамаагvй бололтой. Vvрэгт ажлаа аваад 100 хоног болоход нийслэлд ийм тийм юм хийж, ингэж тэгж хєгжvvлнэ гэсэн хєтєлбєрєє гаргачих уг нь амархан л асуудал баймаар. Гэвч улсын ажлыг улс тєрєєр явуулаад сурчихсан баатарт маань тунчиг бэрх даваа болоод байгаа бололтой.
Хамгийн наад зах нь л гэхэд 165 мянган єрхийг цэвэр, бохир усны шугамтай холбоно гэж амласан. Vvнийх нь ч тєлєє нийслэлийн ард тvмэн тvvнийг дэмжсэн гээд хэлчихэд буруудахгvй байх. Гэтэл гэр хорооллынхны гол итгэл найдвар болоод байсан дэд бvтцийн тухай дуурсахаа ч болиод байгаа нь Э.Бат-Vvлд эргэлзэхэд хvргээд байна.
Єнєєдєр нийслэлд зам барих, засах гээд ажил сайн явагдаж байна аа. Гэхдээ энэ нь улсын баатрын гавьяа мєн vv гэвэл vгvй. Учир нь 2012 оны нийслэлийн тєсєвт ємнєх удирдлагууд нь хойш урагш гvйж байж овоохон хэдэн тєгрєг суулгаж, vvний vрээр єнєєдрийн хєрєнгє оруулалтын бvх ажил хийгдэж байгаа. Харин Э.Бат-Vvлийн тухайд удахгvй батлагдах тєсєвт юу суулгаж чадсанаас гардан хийх ажил нь гарцаагvй гарч ирнэ.
Хууль номынхоо дагуу ажил ингэж явагдах ёстой. Иймээс ч нийслэлчvvд засаг ноёныхоо мєрийн хєтєлбєрийг хvлээж, амлаад байсан 165 мянган айл єрхийг дэд бvтцэд холбох нь уу, vгvй юу хэмээн санаашран сууна. Харин аравдугаар сар гарчихаад байхад дєрвєн жилийн турш барьж ажиллах учиртай мєрийн хєтєлбєрєє батлуулах нь битгий хэл єнєєх гэр хорооллыг хамарсан том дэд бvтэц шийдэх Техник эдийн засгийн vзvvлэлтээ /ТЭЗV/ ч хийлгээгvй байгаа нь vл бvтэх асуудал гэсэн ангилал руу 165 мянган айлын хувь заяа шидэгдэхэд хvрч байна. Нийслэлийг бvхэлд нь хамрах дэд бvтцийн асуудлыг арай ч ТЭЗV-гvй хийчихнэ гэж байхгvй байлгvй дээ.
Ингэхээр удахгvй батлагдах нийслэлийн ирэх он жилvvдийн эдийн засаг, нийгмийн зорилтод л лав ТЭЗV нь ч ороогvй 165 мянган айлын мєрєєдєєд байгаа дэд бvтцийн асуудал сураггvй болж ирэх 2013 онд эл асуудал эргэн сєхєгдєхгvй нь бат дарагдаж байна. Ингэхээр бойкот энэ тэр хийн мєрийн хєтєлбєрийг нь нэхээд байгаа Ардын намын бvлгийг буруутгах аргагvй.
Vvнээс гадна єнєєгийн засаг ноёныг ирэх арваннэгдvгээр сард болох орон нутгийн сонгуульд л гол анхаарлаа хандуулж шоу менежерийн дvрд чадварлаг тоглоод байна гэх шvvмжлэл дагах болжээ. Тvvний гадуур их явж, барилга энэ тэр дээр давхиж очин илтгэл тавьж байгаа нь цаанаа орон нутгийн сонгуулийн шоу гэж vзэгдэж эхлээд байгаа ажээ. Тэгээд ч нийслэлийн Засаг даргын Тамгын газрынхан vе vеийн засаг ноёдоос Э.Бат-Vvл хэвлэлийн пиар сайтайгаараа л ялгарч байна хэмээн дvгнээд байгаа гэсэн шvv.
Ингэхээр ярих биш хийх гэсэн зарчмыг гvйцэтгэх засаглалынхан барьдаг гэдгийг улстєрчийн мєнхийн дvр Vvл баатартаа сануулах хэрэгтэй болжээ. Хvн хэдий ухаантай ч хэлэхээс нааш гэж vг бий дээ. Насаараа улс тєрийн тоглолт, ард тvмэнд таалагдах vг хэллэгт гаршиж мэрэгшсэн Vvл баатар маань одоо Монгол Улсын хvн амын талаас илvv хувь нь суурьшсан нийслэлийг эцэг хvний гараар удирдаж, эх хvний ухаанаар аж амьдралыг нь зохицуулан авч явах vvрэгт ажилд томилогдоод байгаагаа ухаарах цаг болжээ.
Сонгуулийн vеэр популист амлалтаар сонгогчдын саналыг авах амархан, харин тэр популист амлалтаа ажил хэрэг болгон биелvvлэх мэдээж хэцvv байгаа. Гэхдээ ядаж хийх гэж оролдохгvй байгаа нь гомдмоор биш гэж vv. Бvр дєрвєн жилд ямар чиг хандлага барин ажиллах гэж байгаагаа гаргаж, ард тvмэндээ танилцуулахгvй байгаа нь хэрээс хэтэрсэн хэрэг биш гэж vv.
Нийслэлийг амаа чилтэл ярьдаг биш тархиа цуцтал ажилладаг хvн л удирддаг гэцгээдэг. 165 мянган айлын дэд бvтцийн асуудал бол Ардчилсан намын нийслэлд хэрэгжvvлэхээр амласан амлалтуудын ердєє нэг заалт. Vvний цаана єч тєчнєєн гэрэл гэгээ гийлгэх заалт, амлалтууд бий. Ингэхээр засаг ноёноосоо ядаж ямар ажил эхлvvлэхийг нь асуумаар байна. Мєрийн хєтєлбєргvй засаг ноён Э.Бат-Vvлийн юу хийхийг бурхан ч таашгvй байдлаар явсаар л байх уу.
М.Мөнхчимэг
URL: