О.Чулуунбат сангийн сайдад яс махнаасаа дургүй

Зуу хэтрүүлээд татчихдаг гэмтэй болохоос банкны Чукаг шударга талдаа улс төрч гэж ангийнхан нь дүгнэдэг. Түүнд мөнгө хэрэгтэй болбол Мянганбаяр ч юмуу, Жаст групп ч юмуу нэгэнд зөвлөх хийгээд, хувьцааг нь дэлхийн томоохон хөрөнгийн бирж гаргаад ядах юмгүй цулайчихна. Чукад доод тал нь 10 сая доллар төлж байж тэр ажлыг хийлгэнэ гэж яригдаж байхыг бодоход энэ лантгар шар толгойд овоо эрдэм байгаа нь ойлгомжтой.  Тиймдээ ч луйварчин, авлигачин, урвагч хүмүүст яс махнаасаа дургүй нэгэн. Тэр дундаа сүүлийн үед гадны компаниудыг айж ичихээ мартан ил цагаан лоббидох болсон сангийн сайд Баярцогтод бүр ч дургүй гэнэ.  Тэр хамгийн сүүлд “Сангийн сайд их мөнгөнөөс урьтаж иргэдээ бэлтгэх ёстой хэмээсэн. Тэрхүү бэлтгэлийг чухам хэрхэн хангах ёстой вэ” гэсэн сэтгүүлчийн асуултанд “Яагаад бэлтгэлгүй гэж. Харин ч минийхээр бэлтгэлтэй байгаа юм шүү. Энэ их ядуурал ажилгүйдэл гэдэг чинь бөөн сул орон зай шүү дээ. Яахав наадах чинь дарга нарт л хамаатай үг байх. Том төслөөс том унацтай. Гэтэл хүн бүрт тэгш хүртээнэ гээд жижиглэчихээр хүртээмж муутай гэж тэгэж байгаа юм. Уул уурхайн баялгаас орж ирж байгаа тэрхүү хөрөнгөнөөс маш олон жижиг дунд бизнесийн санхүүжилтыг хийх ёстой. Маш олон лизингийн тоног төхөөрөмжүүдийг оруулж ирэх ёстой. Ингэвэл дарга нар хармаандаа юу ч хийж чадахгүй. Бидний зүгээс энэ хууль эрхзүйн орчинг бүрдүүлж өгөх үүрэгтэй” гэж хариулсан юм. Ёстой л чухам үнэнийг цөөн үгээр хэлчихсэн юм биш үү. Чулуунбат гишүүнд ард түмнийхээ өмнөөс “баярлалаа” гэж хэлмээр санагдлаа.  Zindaa.mn


URL:

Сэтгэгдэл бичих