Хөтлөгч Р.Нямбаяр “авьяаслаг мисс”-тэй хуримлана

“Охид ариун бол төр ариун” хэмээн сонин янзын уриатай зохиогдож байсан 2007 оны “Мисс Монголия” тэмцээнээс Мисс авьяас өргөмжлөл авч байсан энэ бүсгүйг Б.Ганболор гэдэг. Сүүлийн үед SBN телевизээр амралтын нэвтрүүлэг хөтөлж, цэнхэр дэлгэцээр үзэгчидтэй уулзах болсон энэ бүсгүйг “Total music”-ын Од-Эрдэнийн үеэл бүсгүй гэдгийг олон нийт төдийлөн мэдэхгүй болов уу. Нөхөргүй, хүүхэдтэй ганц бие энэ бүсгүй хөтлөгч Р.Нямбаяртай дотно харилцаа тогтоогоод чамгүй хугацаа өнгөрч байгаа юм байна. Авьяаслаг мисс маань өмнө нь мөн л амьдралтай хүнээс хүүхэдтэй болж байжээ.

Харин хөтлөгч Р.Нямбаярын хувьд “Үнэн үү?” ток шоугаараа нилээдгүй олны танил болоод амжсан нэгэн бөгөөд хоёр хүүхдийн аав, тогтсон амьдралтай нэгэн.

Сонирхуулахад, тэд тун удахгүй хуримлах гэж буй бөгөөд “шинэхэн” гэрээ тохижуулаад тун ч завгүй байгаа сурагтай.

Юутай ч, хайр сэтгэл гэдэг санснаар болдоггүй хойно доо. Хоёр дахь амьдралаа эхлүүлэх гэж буй “шинэхэн” хосдоо сайн сайхныг хүсье.

Б.Дэжид


URL:

Сэтгэгдэл бичих