Улаанбаатарын хүүхдүүдийн үсэн дэх мөнгөн усны хэмжээ арав дахин их байна

Японы эрдэмтэд Улаанбаатарт амьдардаг хүүхдүүдийн үсэнд шинжилгээ хийжээ. Нийслэлд амьдардаг сурагчдын үсэн дэх мөнгөн ус зөвшөөрөгдөх хэмжээнээс арав дахин их гэсэн судалгаа гарчээ. Шалтгаан нь өвлийн цагт гэр хорооллоосоо эхлээд цахилгаан станц нь хүртэл нүүрс түлдэгтэй холбоотой гэнэ. Нүүрс шатахад ялгардаг бодисын нэг нь мөнгөн ус юм байна. Нэг өрх жилд дунджаар 5.2 тонн нүүрс, 4.7 шоо метр түлээ хэрэглэж, дулааны цахилгаан станцууд жилдээ дөрвөн сая тонн нүүрс шатааж байгаа гэсэн статистик бий. Нүүрснээс жил бүр нийслэлийн агаарт 260 мянган тонн бохирдуулагч бодис цацагддаг аж.

Ц.ТҮВШИН


URL:

Сэтгэгдэл бичих