Ургац хураалт 60 хувьтай байна
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар ургац хураалт 60 гаруй хувьтай байна. Одоогоор 212 мянган тонн үр тариа, 212.2 мянган тонн төмс, 87.3 мянган тонн хүнсний ногоо, 33.7 мянган тонн малын тэжээл, 8.7 мянган тонн тосны ургамал хураагаад байгаа аж. Энэ онд ургац хураах техникийг нэлээд сайжруулж, үр тарианы 1100 комбайн ажиллуулж байгаа бөгөөд төлөвлөгөө ёсоор энэ сарын 25 гэхэд ургацаа хурааж дуусах юм байна. Мөн хадлан бэлтгэл улсын хэмжээнд 45 хувьтай байна.
Эх сурвалж: “Нийгмийн толь”
URL: