Энэ намрын загварын топ трендүүд
Цасан цагаан, янагийн ягаан өнгө шинээр зочилж, хэдэн жилийн туршид давамгайлаад байсан бариу загварууд тайзнаас буужээ. Энэ намар фэйшинист чи дэлгүүрээс ямар загвартай хувцас хайх ёстой вэ гэвэл…
Скиапареллигийн өнгө-Элза Скиапарелли бол энэ янагийн ягаан өнгөний давалгааг бий болгосон “хэргийн эзэн”. Коко Шанельтэй зэрэгцэн загварын түүхийг бүтээлцэж явсан энэ эрхэм хатагтайн дуртай өнгөнүүд намрын улиралд зонхилно. Хаа сайгүй хөөсөн чихэр шиг гэнэхэн мөртлөө, бюрлескийн бүжигчин шиг тачаангуй ягаан өнгөнүүдийг харахдаа бэлэн үү?
Цагаан шөнө- Шохойн цагаан бол энэ намрын өнгөний хаан байх болно. Цасан цагаанаас өгсүүлээд шаргал цагаан хүртэлх бүх цагаанаар толгойноосоо хөл хүртэл гоёорой. Цагаан өнгө үргэлж классикуудын тоонд орсоор ирсэн. Гэхдээ энэ удаад “тэр” моод болжээ. Ариун тунгалаг бөгөөд халдашгүй ихэмсэг төрх цагаан өнгийг дагадаг.
Классик хатагтай Жаззын эрин үеийг энэ намар дурсацгаая. Бүрх малгай, саарал хослол, брюкэн өмд, бүтэн товчтой цагаан цамц чиний сонголтонд заавал багтах ёстой. Ажил хэрэгч бөгөөд тренди харагдах нууц код. Босоо судал уйтгартай гэж бодох хэрэггүй. Харин ч хамгийн донжтой хувцаслалт энэ байх болно.
Цэргийн сургуулилт Саарал, бор, гүн ногоон өнгөнүүд, дэлхийн хоёрдугаар дайны үеийнх шиг загварууд бас л энэ намрын сонирхолтой тренд байлаа. 2009 оноос хойш цэргийн хувцаслалт моод болсон хэдий ч, 2012 оны намар энэ тренд гоёмсог гэхээсээ илүү хүчирхэг шинж чанартай болжээ.
Гүнгийн ахайтан Тансаг гар чимэглэл, нарийн шүр сувд, хээн оруулганууд энэ намрын загварын тайзуудыг эзэгнэв. Хар, алтлаг өнгө бол энэ трендийн түлхүүр. Навч, цэцэг, Бароны үеийнх шиг угалзнууд харин энэ трендийн гол чимэг. Орос үлгэрийг санагдуулам эдгээр хээ, чимэг нь жинхэнэ ахайтан нарт зориулагдсан гэж хэлж болмоор.
Нуугдаж тоглох уу? Ямар нэг гялгар, бас ямар нэг орчин үеийн хэв маягийг хайсан бүсгүйчүүдэд энэ загварууд таалагдана. Дөрвөлжин, таван өнцөгт маягийн силуэттэй, “элбэг” пальто, хүрэмнүүдийг бариу өмдтэй хослуулан өмсөх нь тун загварлаг харагдах болно. Бэлхүүс барьсан бүсээр яах билээ?
Мангас нь сэдэвийн дагуу collection хийлээ сонирхоорой ↓
Цэргийн сургуулилт
Скиапареллигийн өнгө
Цагаан шөнө
Классик хатагтай
URL: