Иргэний ухаалаг үнэмлэхийг төлбөр тооцоонд ашиглана
УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2011 оны санхүүгийн нэгдсэн тайлан, “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Монгол Улсаас Бутаны Вант Улс, Бүгд Найрамдах Панам Улстай дипломат харилцаа тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Хүнсний тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл, Хууль хүчингүй болсонд тооцох тухай, Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Статистикийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гаалийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Давс иоджуулж иод дутлаас сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байддыг хангах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа. Эхний асуудал, Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2011 оны санхүүгийн нэгдсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийсэн юм. Манай улсын өнгөрсөн оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл болон Засгийн газар Улсын нийгмийн даатгалын санд 2.1 их наяд төгрөг төлөх өртэй. Өрийн буцаан төлөлт ямар шатанд яваа, жилийн жилд бичигдэн дамжиж явдаг дамжуулан зээлэлтийн талаар мэдээлэл хүссэн юм. Үүнээс гадна сүүлийн 15-17 жилийн туршид эргэн төлөгдөхгүй яваа дамжуулан зээлтэй компаниудын одоо үйл ажиллагаа явуулахгүй болсон гэдгийг сануулж байсан юм. Харин Ерөнхий аудитор Ч.Раднаа хэлэхдээ, дамжуулан зээлтэй 130 аж ахуйн нэгж буй бөгөөд нийт зээлийн хэмжээ 434 тэрбум төгрөг. Мөн төсвийн байгууллагын 33 тэрбум төгрөгийн дамжуулан зээл буй хэлж байлаа.
Үүнээс гадна улсыг нийгмийн даатгалын санд буцаан төлөх авлагыг жил жилээр тооцон барагдуулж байгаа бөгөөд энэ жил Засгийн газар 236 тэрбум төгрөгийг буцаан төлөх хуваарьтай юм байна. Одоогийн байдлаар 132 тэрбум төгрөгийг төлсөн бол, 104 тэрбум төгрөгийг хараахан төлөөгүй байгаа аж. Өнөөдрийн байдлаар Нийгмийн даатгалын санд 400 тэрбум төгрөг байгаагаас 98 тэрбум нь банкны хугацаатай хадгаламжид, 302 тэрбум нь харилдах дансандаа буй ажээ. Үүний дараа “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асууддыг хэлэлцэн дэмжиж, тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм. Ирэх онд Мөнгөний бодлогын арга хэрэгслээр инфляцийг тогтвортой нам төвшинд байлгаж, Засгийн газартай хамтран нийлүүлэлтийн гаралтай инфляцийн нөлөөллийг хязгаарлах бодлого баримтлах ажээ. Хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийг 2013 оны эцэст найман хувиас хэтрүүлэхгүй байхаар болсон бөгөөд 2014-2015 онд инфляцийг 5-7 хувийн төвшинд байлгах нөхцөл бүрдүүлнэ гэж Монголбанкнаас тооцсон байна. Монголбанк 2013-2015 онд бэлэн бус төлбөр тооцооны хосолмол карт гаргах, иргэний ухаалаг үнэмлэхийг төлбөр тооцоонд ашиглах, интернетийн орчинд төлбөр хийх боломжийг боловсронгуй болгох ажээ. Мөн хөдөлгөөнт банкны үйлчилгээний нэгдсэн системийг нэвтрүүлж, төлбөр тооцооны системийн шинэчлэлийг эрчимжүүлэх төлөвлөгөөтэй байгаа ажээ. Дээрх асуудлыг хэлэлцсэн Эдийн засгийн байнгын хороо Үндсэн чиглэлийн төсөлд инфляцийг 2013 оны эцэст найман хувиас хэтрүүлэхгүй байх, банкны эрсдпийг бууруулах, улмаар зээлийн хүү буурах нөхдцөлийг бүрдүүлэх зорилгоор барьцаа хөрөнгийн эрх зүйн орчныг шинэчлэх, Төв банкны хариуцпагыг сайжруулах зэрэг, бодлого чиглэлүүдийг тусгасан байна гээд гишүүдийн олонхийн саналаар хэлэлцэхийг дэмжсэн юм. Үүний дараа Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсаас Бутаны Вант Улс.Бүгд Найрамдах Панам Улстай дипломат харилцаа тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Хүнсний тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл болон бусад дагалдах хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцуүлэгт бэлтгүүлэхээр чиглэл чиглэлийн байнгын хороонд шилжүүлсэн юм. Харин хуралдааны эцэст УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва нараас өргөн мэдүүлсэн Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй бйдиыг хангах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн Байнгын хорооны саналаар саналыг дэмжсэнээр чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.
URL: