Шинэчлэлийн Засгийн газарт багтсан МАХН-МҮАН-ын шударга ёс эвсэлд мөн шинэчлэл бүхий шилжилт өрнөж байна. Энэ нь МҮАН-ын дарга явсан УИХ-ын гишүүн Ц.Цолмон МАХН-ыг сонгосонд байгаа юм.
Мөн М.Энхсайхан Н.Энхбаяр нарын түнжин хагарсан гэдгийг М.Энхсайханы ярилцлагаас шууд харагдсан. Шударга ёс эвслийнхэн орон нутгийн болон Ерөнхийлөгчийн сонгуулиар тусдаа нэр дэвшигчдээ тодруулан өрсөлдөхөөр болсон.
Энэ үеэр тэдний салалтыг тайлбарласан хөгжилтэй ч гэмээр яриа гарах болж. Тэр нь Н.Энхбаяр М.Энхсайханыг “эхнэр”-ийг хулгайлсан гэнэ гэдэг. Эхнэр гэж тодотгоод байгаа нь УИХ-ын гишүүн Ц.Цолмон. Учир нь түүний намаа солих болсон шалтгааныг УИХ-ын гишүүн Д.Батцогт тайлбарлахдаа “УИХ-ын гишүүн Ц.Цолмонг өөр намд орсонд нь би хувьдаа их гайхсан.
Тэгээд өөртэй нь уулзахад, “Аль эрт тохирсон байсан зүйл” гэдэг тайлбар өгсөн. Хамгийн гол нь хувь хүний эрхийн асуудал. Тэр хүний сонголтыг бид хүндэтгэх ёстой. Гэхдээ миний хувьд намын жагсаалтаар УИХ-д сонгогдоод, өөр нам руу орох нь хэр зохимжтой вэ гэдгийг бодож байгаа. Эвсэл байгуулагдаад явж байх үед нөгөө намынхаа гишүүнийг хулгайлах тухай яриад сууж байна гэдэг ёс зүйгүй гэж бодож байна.
Найзынхаа эхнэрийг хулгайлж байгаатай ялгаагүй зүйл биз дээ. Ц.Цолмон гишүүнийг буруутгахаас илүү МАХН-ын гишүүдийг буруутгаж байгаа” гэсэн байна. Тэгэхээр М.Энхсайхан Н.Энхбаярт “эхнэр”-ээ алдсан болохоор найр тавихгүй, МАХН-д сэтгэл датагдахгүй байх нь аргагүй юм.
www.times.mn |