Татвараа хугацаанд нь төлөөгүй компаниудыг зарлав

Татварын ерөнхий газраас татвараа хугацаанд нь төлөөгүй аж ахуй, нэгжүүдийг дүүрэг тус бүрээр нь гаргажээ. Эдгээрээс хамгийн их өртэй аж ахуй нэгж, албан байгуул­лагуудыг дурдвал нийслэлийн татварын газарт “Алтан дорнод Монгол” ХХК 800 гаруй сая, Баян­зүрх дүүргийн татварын хэлтэст “Уулын-эх” ХХК 320 сая, Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст зургаан тэрбум гаруй, Хан-Уул дүүргийн татварын хэлтэст “Бөхөг” ХХК 170 гаруй сая төгрөгийн өртэй байна. Мөн Улсын төсвийн орлого хяналтын газарт “Алтан дорнод Монгол”, “Монгол газар”, “Эм жэй эйч” зэрэг компаниуд 21 тэрбум гаруй төгрөгийн татвар төлөх ёстой юм байна,


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих