МУГЖ Ариунаа толгой баячуудын нэг үү…
“Ноёд” группийн ерөнхийлөгч Г.Буяндоржийг хэн бvхэн сайн мэдэхгvй ч уншигчид дуучин Ариунаагийн нөхөр гэдгээр нь сайн мэднэ. Тус “Ноёд” групп нь кино үйлдвэрийн ойролцоо 100000 айлын орон сууцын хөтөлбөрт хамрагдсан барилга барьж байгаа бөгөөд тэрхүү баригдаж буй барилга нь орон сууц гэхээсээ илүүтэй нийтийн байр мэт жижигхэн өрөөнүүдтэй гэж олон түмэн ам муутай байдаг. Харин түүний авааль эхнэр Т.Ариунаа “Sky Tower” хэмээх сүрлэг өндөр барилгын эзэн гэгддэг юм билээ. Тэрбээр шинэ байрандаа нүүж ороод нилээдгүй хугацаа өнгөрсөн бөгөөд дуучин бүсгүй Монголдоо ганц гэгдэх тансаг засал чимэглэлийг тус хотхоны барилгадаа хийсэн ажээ. Түүгээр ч барахгүй түүнийг хүмүүс “Oriflame”-ийн топ лидер болох гээд багагүй хөдөлмөрлөж байгаа гэж ярьдаг. Үүнээс үзэхэд дуучин бүсгүй маань хөрөнгө мөнгөний хувьд Монголдоо нилээн дээгүүр байр суурь эзлэх ажээ.
URL: