МҮАН орон нутгийн сонгуулиар хамилон шиг “хувирна”

Орон нутгийн сонгууль болоход сар гаруйн хугацаа үлдэж байна. Үлдсэн хугацаанд улс төрийн намууд нэр дэвшигчдээ тодруулж, СЕХ-нд бүртгүүлэх уламжлалтай. Гэтэл энэ цаг үед МҮАН-ын гишүүн Ц.Цолмон МАХН-д элсч орсон нь “Шударга ёс” эвсэл орон нутгийн сонгуульд хэрхэн орох нь эргэлзээ төрүүлсэн. Тэгвэл МҮАН-ынхан энэ сонгуулиар яг л хамилон шиг байх нь. Зарим газарт Ардчилсан намтай нэгдэх бол, зарим газар МАХН, ИЗНН-тай нэгдэх гэнэ. Уг нь, тус намынхан МАХН-тай хамтарч Засаг байгуулсан шигээ доороо ч мөн адил тооны харьцаагаа хадгалах саналтай байсан гэнэ. Гэвч “Шударга ёс” эвслийг бүрдүүлж байгаа хоёр нам дотроо хөлөө жийлцэж эхэлсэн бололтой.

Г.Даваа


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих