Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан хуулийг гууль болгож байна уу
Силикат компанийн хувь заяагаар тоглосон 130 дугаар тогтоолоо цуцлах болоогүй юу-
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх хяналтын зөвлөлийн дарга Г.Даваажаргал нараас ингэж асуумаар байна. Банкинд зээлтэй компани үнэт цаасны хувьцаа гаргаж болдог юмуу. Хөрөнгийн биржээс сануулсаар байхад хувьцааны арилжаа хийж болохгүй гэдгийг сануулсаар байтал хувьцааны арилжаа хийх зөвшөөрлийг хүсэлт гаргасан компанд заавар зөвөлгөө өгөлгүй дөрөв хоногийн дотор зөвшөөрөл олгож болох уу гэж асуумаар байна.
Санхүүгийн зохицуулах хороо болон Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх хяналтын зөвлөлийн хууль бус баримтыг хүргэж байна. “Силикат” ХК Европын Хөгжлийн банкнаас зээл авчээ. Зээлийнхээ мөнгийг одоо дампуурчихаад байгаа “Зоос” банкаар дамжуулан авсан юм байна. Зээлсэн мөнгөнийхөө ихэнх хувийг төлж дуусчээ. Харин зээлийн үлдэгдэл 1,4 тэрбум төгрөг байсан аж. Тэр үед “Силикат” ХК шохойны үйлдвэрээ өргөтгөж техник, технологи тоног төхөөрөмжиндшинэчлэл хийн үйлдвэрлэлийн чанар, үр ашгийг нэмэгдүүлэх шаардлагатай болжээ. Тус компанийн ТУЗ хуралдаж , тоног төхөөрөмж болоод банкны өр төлөхөд 3,6 тэрбум төгрөг хэрэгтэй хэмээн үзжээ. “Силикат” ХК-ийн ТУЗ хэд хэдэн удаа хуралдаж, өр болон тоног төхөөрөмжийн шинэчлэл хийхэд шаардагдах мөнгийг яаж олох вэ гэсэн асуултын хариултыг хайж эхэлсэн байна.
Ингээд компанийн хувь нийлүүлэгч нар шаардлагатай санхүүгийн мөнгө олохын тулд өөрсдийн өмчлөлийн хувьцааны 30 гаруй хувийг үнэт цаасны зах зээлд гаргаж чадвал мөнгөтэй болох боломж байх магадлалтай хэмээн үзжээ.
Ингээд компанийн хувьцааг үнэт цаасны зах зээлд гаргаж өгдөг буюу хувьцааны танилцуулгын материалыг бэлдэн гаргуулахаар 2010 оны аравдугаар сард зуучлалын буюу “Андеррейтэрийн гэрээ байгуулдаг,,,,,,,, компанийнхантай уулзжээ.
Дээрх компани “Силикат” ХК-ийнханд “Энэ асуудлыг бид маш хурдан шийдвэрлэж өгнө. Бидэнд итгэж болно. Энэ талаар Санхүүгийн зохицуулах хороо хууль тогтоомжинд заасан үүргийнхээ дагуу нэмэлт хувьцааны танилцуулгын материалд хяналт тавьж ажиллах болно. Тийм болохоор санаа зовох зүйлгүй. Манай компани хуульд заасан үүргийнхээ дагуу та бүхэнд шаардлагатай бүх талын зөвлөгөө өгч шаардлагатай мэдээллээр ханган ажиллах болно. Тийм учраас та нар хуулийн болоод үнэт цаасаар мэргэшсэн зөвлөх авах ямар ч шаардлага байхгүй” гэж зөвлөх авахыг хориглосон. Харин “Та нар манай компанитай андеррайтерийн гэрээ хийчих. Бусад бүх асуудлыг бид зохицуулж өгнө. Олон нийтэд гаргах нийт хувьцааны 50 хувиас доошгүй хувьцааг анхдагч зах зээлд санал болгох доод үнээр худалдан авч хөрөнгө оруулалт хийх эрх эдлэнэ” гээд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах санал тавьсан байна. Мөн ямар нэгэн хууль зөрчсөн зүйл байхгүй хэмээн итгүүлсэн байна.
Тухайн үед “Силикат” ХК-ийн удирдлагууд “Хөрөнгө мөнгөний асуудлыг шийднэ. Хэрэв ямар нэгэн хууль зөрчсөн зүйл байвал Санхүүгийн зохицуулах хороо цаашлаад Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх хяналтын зөвлөлөөс хянагдаад гараад ирэх юм чинь хуульчаас зөвөлгөө авч цаг алдалгүй хурдхан бичиг баримтаа бүрдүүлээд өгөх шийдвэр гаргажээ. Ингээд бичиг баримтаа зуучлалын буюу “Андеррейтэрийн гэрээ байгуулдаг,,,,,,,, компанийнханд өгчээ.
Тэр компанийнхан Санхүүгийн зохицуулах хороонд “Силикат компанийн нэмэлт хувьцааны танилцуулгын бүрдүүлбэрт орсон баримт материалыг 2011 оны тавдугаар сарын 2-нд өгсөн байх юм. Гэтэл Санхүүгийн зохицуулах хороо дөрөв хоногийн дараа нэмэлт хувьцааны арилжаа эхлүүлэх зөвшөөрөл бүхий 130 дугаар тогтоолыг гаргасан байна. Ийнхүү бүх юм болдогоороо болж байтал зуучлалын буюу “Андеррейтэрийн гэрээ байгуулладаг,,,,,,,, компанийн гурван залуу “Силикат” компанийн удирлагуудтай уулзжээ.
Тэд “Силикат” компанийн ТУЗ-ийн есөн хүний зургаад нь манай компанийн хүмүүс байх болно. Мөн хяналтын зөвлөлийн гурван хүн манай компанийн хүмүүс байхаар боллоо. Одоо ХНХ-ийнхурлаа хийнэ” хэмээсэн байна. Үүнээс Санхүүгийн зохицуулах хороо, Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх хяналтын зөвлөлийн хууль бус үйлдэл болоод “Андеррейтэрийн гэрээ байгуулладаг,,,,,,,, компанийн хуурч мэхэлсэн бүх зүйл тодорхой болжээ. “Силикат” ХК-ийнхан Санхүүгийн зохицуулах хороо, Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх хяналтын зөвлөлийнхөнд итгэснээс болж байдал орвонгоороо эргээд байгаа юм байна.
СЗХ-ныхон “халтуур” хийдэг юм биш байгаа
Ингээд“Силикат” ХК-ийнхан хуульч нартай уулзаж хууль бус үйлдэлүүдийг нь тодорхой болгожээ. Тухайлбал банкинд зээлийн өртэй компани хувьцаагаа үнэт цаасны зах зээлд гаргаж болдоггүй, үнэт цаас гаргах болом ч үгүй юм байна. Санхүүгийн зохицуулах хороо, Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх хяналтын зөвлөл үүнийг мэдэж байсан. Мөн ажлын 30 хоногт багтаан судалж үзээд гаргадаг тогтоолыг дөрөв хоногт гаргасанаас авахуулаад хуулийн олон заалтыг зөрчжээ.
Санхүүгийн зохицуулах хороо хууль зөрчсөн бүх асуудлыг бүрэн шалгаж үзэх ёстой төрийн байгууллага юм. Тухайлбал хуулийн ийм заалтуудыг зөрчжээ.
Санхүүгийн Зохицуулах Хорооны Эрх Зүйн Байдлын Тухай Хуулийн
а. 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь Санхүүгийн Зохицуулах Хорооны үйл ажиллагааны эрх зүйн үндэсийг тогтоож, банкны үйл ажиллагаанаас бусад санхүүгийн үйлчилгээг зохицуулах, хянахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.”
б. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Санхүүгийн Зохицуулах Хороо нь…Санхүүгийн үйлчилгээг зохицуулах, холбогдох хууль тогтоомжийн биелэлтэнд хяналт тавих, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн байгууллага мөн.”
в. Дээрх хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д “Санхүүгийн үйлчилгээтэй холбоотой хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, биелэлтэнд хяналт тавих.”
- 6.1.2-д “… бүрэн эрхийнхээ хүрээнд дүрэм, журам, заавар баталж, хэрэгжилтэнд хяналт тавих, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг дэмжих зорилгоор шаардлагатай шалгуур үзүүлэлт, бусад хэм хэмжээ тогтоох.
-6.1.3-д Санхүүгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох… тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг биелүүлж байгаа эсэхэд хяналт тавих.
-6.1.6-д Тусгай зөвшөөрөл эзэмшигч болон үйлчлүүлэгч хооронд гарсан маргааныг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан шийдвэрлэх.
-24 дүгээр зүйлийн 24.1-д “Хороо энэ хууль, холбогдох бусад хууль тогтоомж, тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журам, Хорооны шийдвэрийг тусгай зөвшөөрөл эзэмшигч хэрхэн биелүүлж байгаа байдалд хяналт тавьж шалгалгалт хийнэ.”
-24.4-д Тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хууль, холбогдох бусад хууль тогтоомж тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журмыг зөрчсөн гэж Хороо үзвэл хэдийд ч шалгалт хийж болно.”
-33 дугаар зүйлийн 33.1-д “Хороо нь тусгай зөвшөөрөл эзэмшигч үйлчлүүлэгчдийн хооронд гарсан маргааныг урьдчилан шийдвэрлэнэ…”
2.Монгол Улсын “Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн34 дүгээр зүйлийн 34.1.11-д “Арилжаанд оролцогч аль нэг талын хүсэлтийг Хороо үндэстэй гэж үзвэл тухайн үнэт цаасны арилжааг түр зогсоон шалгах, зөрчилтэй нь нотлогдвол түүний арилжааны хэлцэлийг хүчингүй болгох.”
“Үнэт Цаасны Зах Зээлийн тухай” хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т заасан “Андеррайтерийн компани нь энэ хуулийн 19 дүгээр зүйлд заасан чиг үүргээс гадна үнэт цаас гаргаж нийтэд санал болгох тухай танилцуулагад тусгасан болон түүнд хавсаргасан баримт мэдээллийн үнэн зөв эсэхийг хянаж буруу байсныг илрүүлээгүйгээс учирсан хохиролыг хариуцах үүрэгтэй” гэсэн андеррайтер компанийн үүргийг хуулиар тодорхойлон заасан байхад дээрх заалтыг хэрэгжүүлэх үүргээХороо биелүүлэхгүй байна.
3.Зуучлагч “Андеррайтерийн” компани нь үнэт цаас гаргагч “Силикат”ХКомпанитай 2010.10 дугаар сард андеррайтерийн гэрээ байгуулан гэрээний зорилгыг тодорхойлохдоо “… Үйлчлүүлэгчийн шохойн үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, технологийг шинэчлэх, шинэ тоног төхөөрөмж худалдан авах болон компанийн санхүүгийн чадавхыг дээшлүүлэх зорилгоор нэмэлт санхүүжилт татахад зуучлахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино” гэжээ.
а. Гэтэл зуучлагч андеррайтерийн компани нь зуучлалын үйл ажиллагааныхаа үндсэн зорилтыг зөрчин Андеррайтерийн гэрээний 4 дүгээр бүлгийн зуучлалын эрх үүрэг гэсэн хэсэгт 2011 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хавсралтаар нэмэлт өөрчлөлт оруулахдаа “Үйлчлүүлэгчийн олон нийтэд нээлттэй гаргах хувьцааг анхдагч зах зээлд байршуулахдаа зуучлагч болон түүний харилцагчид олон нийтэд гаргах нийт хувьцааны 50 хувиас доошгүй хувьцааг ахдагч зах зээлд санал болгох доод үнээр худалдан авч хөрөнгө оруулалт хийх эрх эдлэнэ” гэсэн нэмэлт оруулсан.
б.Андеррайтерийн гэрээний 2 дугаар хавсралтаар “Үнэт цаас гаргагч Силикат компанийн удирдлагын бүрэн эрхийг хууль бусаар шилжүүлэн авах, хөрөнгийн бүтцэд өөрчилөлт оруулах агуулга бүхий заалт оруулсан “Андеррайтерийн гэрээ” нь холбогдох хууль тогтоомжийн заалтыг илт зөрчин,хувьцаа эзэмшигчдийн хууль ёсны нийтлэг эрх ашигт илтэд хохиролтой болсон байхад Хороо арга хэмжээ аваагүй.
в.Зуучлагч андеррайтерийн компани нь зуучлалын үйл ажиллагааны үндсэн зорилго болон Хорооны 2009 оны 02 дугаар сарын 23-ны өдөр баталсан “Брокер диллерийн ажиллах журмын” 3 дугаар зүйлд заасан “Брокер диллерийн хориглох үйл ажиллагааны талаарх” хэсгийн3.1.12-д “Үнэт цаасыг нийтэд санал болгон гаргахад андеррайтерийн үүрэг гүйцэтгэж байгаа байгууллага, брокер диллерийн компани өөрийн хяналтын багцыг эзэмшиж буй хувь нийлүүлэгчийнхээ гаргасан үнэт цаасыг худалдан авахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байхад Хороо зөрчлийг арилгуулагүй байна.
г.Монгол Улсын Иргэний Хуулийн 56 дугаар зүйлийн 56.9.1-д “…Хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилтыг зөрчин хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцогдоно” гэсэн хуулиудын заалтын хэрэгжилтийг хангуулах талаар Хороо хууль тогтоомжоор олгогдсон үүргийн дагуу хяналт тавин зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй.
4. Үнэт Цаасны Хорооны 2005 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 30 дугаар тогтоолд Андеррайтер компанийн гүйцэтгэн хэрэгжүүлэх үйл ажиллагааг хуульчлан заахдаа
а. “…Үнэт цаас гаргагч аж ахуйн нэгж байгууллага компанитай гэрээ хийж, мэргэжлийн зөвлөгөө өгөх”
б. “…Үнэт цаасны танилцуулгыг хууль, журмын дагуу иж бүрэн чанартай бэлдэж өгөх”-талаар тодорхой заасан байхад эдгээр хууль тогтоомжийн заалтыг андеррайтер компани илт санаатайгаар зөрчсөн байхад СЗХороо нэмэлт хувьцааны танилцуулгын материалыг хүлээн авч хуулийн дагуу хяналт тавин шалгахдаа холбогдох арга хэмжээ аваагүй.
5.Санхүүгийн Зохицуулах Хорооны 2009 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн 38 дугаар тогтоолоор батлагдсан“Нийтэд санал болгон худалдах, үнэт цаасыг бүртгэх, үнэт цаасыг анхдагч зах зээлд санал болгох худалдах тухай ” журмын 2.5-д “…Нийтэд санал болгон нэмж хувьцаа гаргах компанид тавигдах шаардлага”-ыг заажээ . Үүнд:
а.2.5.1-д “Нийтэд санал болгон нэмж хувьцаа гаргаж байгаа компани нь хугацаа хэтэрсэн өргүй байна….” гэж маш тодорхой заажээ. Энэ мэт анхнаасаа бүх зүйл хууль бус явагдаж байгааг Санхүүгийн зохицуулах хорооны бүх ажилчид мэдэх учиртай. Гэвч нүдээ аниад зөвшөөрөл олгосон байна.
Э.Баатар
URL: